ШУУД: 45 хүнээс коронавирус илэрчээ

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2021.03.01/ хийлээ.
ХӨСҮТ-ийн Халдварт өвчний тандалт судалгааны албаны дарга Ж.Байгалмаа:
-Сүүлийн 24 цагийн хугацаанд 11905 хүнд шинжилгээ хийснээс 45 хүний шинжилгээнд коронавирус илэрлээ. Ингэснээр манай улсын нийт батлагдсан тохиолдол 2952 боллоо. Сүүлийн 24 цагийн хугацаанд 50 хүн эдгэрч, гэртээ гарчээ. Эмчлэгдэж эдгэрсэн тохиолдол 2299 болжээ. Өнөөдрийн байдлаар 638 хүн эмчилгээнд байгаа. Биеийн байдлыг үнэлбэл, 558 хүн хөнгөн, хүндэвтэр 70, хүнд 9, маш хүнд 1 хүн байгаа.
Сүүлийн батлагдсан тохиолдлууд Баянгол, Баянзүрх, Сүхбаатар, Сонгинохайрхан, Хан-Уул дүүрэгт тус тус бүртгэгджээ. Шинээр бүртгэгдсэн 45 тохиолдлын 13 тохиолдол нь "Нэг хаалга-Нэг шинжилгээ" арга хэмжээний хүрээнд халдвар илэрсэн ойрын хавьтал, 29 тохиолдол ойрын хавьтал байна. 3 хүний халдварын эх уурхайг тодорхойлохоор ажиллаж байгаа.
Сүүлийн үед голомтлон гарч буй халдварын ихэнх нь үйлдвэр, гутлын цех, хүнсний зах, худалдаа үйлчилгээний байгууллага зэрэг газруудад бүртгэгдэж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ