Г.Занданшатар: Ирэх шинэ зуунд “Япон лугаа хөгжье”

img

УИХ-ын дарга Г.Занданшатар Монгол Ардын Намын 100 жилийн ой, Эх орончдын өдрийг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ. Тэрбээр: 

 

-Тусгаар Монгол Улсын Бүрэн эрхт иргэн, Эрхэм хүндэт монголчууд аа,

 

Та бүхэндээ Монголын улс төрийн ууган хүчин Монгол Ардын Нам байгуулагдсаны 100 жилийн ойн баяр, Эх орончдын өдрийн мэндчилгээ өргөн дэвшүүлье.

 

Өдгөөгөөс 100 жилийн тэртээ, Ази тивийн анхны улс төрийн хүчний нэг, Монгол Ардын Нам байгуулагдсан нь улс орноо сэргэн мандлын зам руу хөтөлсөн нэгэн зууны гайхамшигт түүхийн эхлэл болсон билээ.

 

Ууган улс төрийн хүчний унаган үзэл баримтлал, сонгож авсан зам нь ардчилсан парламентын засаглалтай Бүгд Найрамдах Улс байсан нь сэвтэж бүдгэрсэн түүхийн хуудаснаас илрэн тодорсоор байна.

 

Тухайлбал, 1920 оны эхээр Хувьсгалт нууц бүлгүүдээс гаргасан ухуулах хуудас, Ардын Намыг байгуулсны дараа баталсан “Тангаргын бичиг”-т ард түмнийхээ эрх, эрх чөлөөг хангаж, бүгд найрамдах засгийг сонгох ёстойг тов тодорхой өгүүлсэн байна.

 

1922 оны 5-р сард Ардын Засгийн газраас Үндсэн хууль боловсруулах комисст өгсөн удирдамждаа “Үндсэн хуулийг ардын эрхт, хэмжээт цаазат Англи мэт улсын хуулиас товчлон авч, эдүгээгийн явуулан буй засгийн байдалд нийцүүлэн зохиовол зохино” гэсэн байдаг.

 

1924 оны Анхдугаар Үндсэн хуульд Монголын газар шороо, хөрсөн дорхи баялаг, ой мод, ус рашаан, ан амьтан нь ард түмний өмч хэмээн зарласан. Ази тивд анх удаа сонгох, сонгогдох эрхийг албан ёсоор хуульчилсан. Мөн эмэгтэйчүүдэд эрэгтэйчүүдийн адил тэгш эрхийг өрнө, дорно дахинд анх удаа олгосон юм.

 

Анхдугаар Үндсэн хууль “БНМАУ-ын дээд эрхийг Улсын Их Хуралд хадгалах бөгөөд мөн хурлын чөлөө цагт Улсын Бага Хуралд хадгалуулах ба, мөн хурлын чөлөө цагт Бага Хурлын Тэргүүлэгчид ба Засгийн газрын дунд хадгалуулбал зохино” хэмээн тусгаж, парламентын засаглалын эхлэлийг тавьсны үргэлжлэл нь өнөөгийн байнгын ажиллагаатай парламент - Улсын Их Хурал юм.

 

Эрхэм хүндэт иргэд ээ,

Бид Шинэ Монголын нэгэн зууны түүхийг бүтээж, бас нэгэн Шинэ зууны босгон дээр ирлээ.

 

1921 оноос эхэлсэн шинэ зуун монголчуудын сэргэн мандлын зуун байлаа. Угтан тосож буй Шинэ зуун бидний Дахин сэргэлтийн-Мандал бадралын зуун байх болно.

 

Парламентын ардчиллаа улам төгөлдөржүүлж, эрүүл, шударга нийгмийг цогцлоож, улсаа мандуулах хөгжлийн шинэ загварыг төлөвшүүлэх нь бидний Шинэ зууны эрхэм зорилт байх болно.

 

Дорно дахины ард түмний уламжлал, ёс заншлын онцлог, сайн засаглал, хөгжлийн цогц бодлого, тогтвортой төрийн алба, экспортын чиг баримжаатай эдийн засаг, зөвшилцөл ойлголцлыг хангасан улс төрийг сонгож, үсрэнгүй хөгжилд хүрсэн Ази маягийн буюу Япон хэв загвар өнөө цагт хөгжлийн шинэ жишиг болж байна.

 

Тиймээс зуун жилийн тэртээ Эх орончдын маань дэвшүүлсэн “Швейцарь лугаа хөгжих” үзэл баримтлалыг ирэх шинэ зуунд “Япон лугаа хөгжье” хэмээн шинэчлэн томъёолмоор байна.

 

Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг “амилуулах” Эрх зүйн хувьсгал хийж, ард түмэнтэйгээ хамтран Зөвлөлдөх ардчиллын зарчмаар хууль баталдаг Цахим парламент болох, үйл ажиллагаа, санхүүжилт нь ил тод улс төрийн намыг төлөвшүүлэх зэрэг УИХ-ын эрхэм зорилго чухамхүү үүнд чиглэж байгаа билээ.

 

Эрүүл нийгэм, шударга улс төр, хөгжсөн эдийн засаг, жаргалтай иргэнтэй, эвийн санаагаар нэгдэн нягтарсан хүчирхэг Монголыг бүтээх Монгол түмний хүсэл биелэн бүтнэ гэдэгт эргэлзэхгүй байна.

 

Монгол түмэндээ, үе үеийн Эх орончдодоо Их Монголын суу алдрыг эгнэгт мандуулахын өлзийт ерөөл өргөн барья.

 

Хөх тэнгэрийн Монгол минь мөнх оршиж, хөгжил цэцэглэлтийн ирээдүй маань гэгээн гэрэлтэй байх болтугай.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
bitii hudlaa hutsaachde
2021-03-02
МАНЫХАН МОНГОЛЧУУДИЙН ЭХ ОРНЫХОО ЭСРЭГ ДАЙСАНУУД БОЛООД УДАЖ БАЙНА АРД ТҮМЭН ЭДГЭЭР ХУВАЛЗНУУДИЙГ ҮТЭР ТҮРГЭН ТАРААЖ АРДИЙН ӨМЧИЙГ БУЦААН АВАХ ХЭРЭГТЭЙ ДЭЭ
2021-03-02
Орчин уеийн Данзан:
Бага Тэнгэрийн аманд. Хэдэн их наядын унэтэй Хаус худалдаж авсанаа Япон луугаа хогжиж бн гэж буу мороод УАБЗ-ын хутгуур
2021-03-02
Хятадын эрлийзүүд Сүхбаатар жанжинг хорлож хороогоод түүний бүтээсэн МАН-д эзэн сууж монголчуудыг тамласан 100 жилийн баяр болж байна. Монгол хүмүүс байсан бол 100 жилд улсаа хөгжүүлж чадаагүйдээ ичиж Сүхбаатрын өмнө амиа хорлох байлаа даанч хятадын эрлийзүүд болохоор баяр тэмдэглэж байна шүү. МАН-хан Орос улсын коммунистуудтай нийлж Цэдэнбалыг алж бүх цол шагналыг нь хураасан. Одоо МАН-хан боловсон хүчнээ Хятадын коммунист намтай хамтран Хятад улсад бэлтгэж байна. МАН-г сонговол удахгүй Өвөр монгол шиг л болно шүү монголчуудаа өөр хэлэх үг алга
2021-03-01
100 jiliin daraa yu
2021-03-01
Мөнх:
Доор хаяж өөрийнхөө насанд багтахаар хугацаатай ярьж сур. Дурак
2021-03-01
Ирэх шинэ зуунд гэдэг нь 2101онд гэсэн үг үү?
2021-03-01
Ядахдаа Камбож шиг хөгжүүлье гэсэн бол үнэмших байлаа
2021-03-01
Ха ха
2021-03-01
Radnaa:
Ene khuniig shar hadnii emnelegt uzuuleh yumsan.
2021-03-01
Иргэн:
Улстөрчид хоосон уриагаар сэтгэлээ тэтгэдэг. Хөгжлийн тулд бодлого стратеги, хөрөнгө боловсрол маш их зүйлийг хамтад нь цогцоор хийдэг юм.Очирбат гуй Азийн бар болно гээд 30 жил болсон. Бамбар ч үгүй байна. Хөгжлийн сууриа бий болго эхлээд. Ногоо тарихад хөрсөө бэлддэг шиг
2021-03-01
Зочин:
Улсаа яаж хөгжүүлэх бодлого гаргаж байгаа нь гэсэн баахан шавар амбаар тэрнээс цаадахыг харж чаддаггүй. Ёстой л жирэмсэн эмийн шээсний газраас цаашхыг харж чадахгүй арчаагүй байна шүү.
2021-03-01
Сэрэхгүй бол сайхан зүүд байна. Одоо наад хошгируулалт чинь
2021-03-01
Зочин:
Чадах уу. Та нар. Эх орондоо та нар хайртай юу. Новшнууд тийм л гэнэ. Хайртай хүн өөрийнхөө хүсэл амбицыг дарж алсыг харсан тодорхой бодлоготойгоор улс орноо залж явахыг ах орондоо хайртай гэж хэлнэ. Банзал хүүхэн шигХүүк тэргүүлсэн илжигнүүд. Иргэдэд та нар үнэхээр гологдож байгаа шүү.
2021-03-01
Хуцаад байгаа гахай хоншоорт вээ хүүр чинь.
2021-03-01
Ха ха
Тэгээд хөгжүүлээчээ хэн та нарыг битгий хөгжүүл гээд бгаан та нар зайлаад өгвөл харин хөгжих бх шүү
2021-03-01