Орон нутаг руу зорчих гэр бүлийн нэг гишүүн ПCР шинжилгээ өгсөн байх шаардлагатай

img

Орон нутаг руу зорчих хөдөлгөөнийг өнөөдрөөс нээсэнтэй холбоотойгоор иргэдээс ирж буй асуултуудад Засгийн газрын хэвлэл мэдээллийн төвийн дарга Ц.Ганзориг хариулт өглөө.  

 

-ПСР-ын шинжилгээ 72 цагийн дотор хүчинтэй гэдэг шийдвэр хаанаас гарсан вэ?

 

-ДЭМБ-аас өгсөн зөвлөмжийн дагуу ПСР шинжилгээний хариу 72 цагийн дотор хүчинтэй байх талаар чиглэл өгсөн. Өөрөөр хэлбэл хүний биед ковидын вирус халдварласан бол 72 цагаас эхлэн тухайн хүний биед эмнэлзүйн шинж тэмдэг гарч шинжилгээнд илрэх боломжтой учраас 72 цаг гэж шаардаж байгаа юм.

 

-Хөдөө орон нутаг руу зорчиж байгаа иргэд замд 72 цаг нь дуусвал яах вэ?

 

-Хөдөө орон нутаг руу зорчиж буй иргэд зорчихоос өмнө ПСР шинжилгээ өгөөд хөдөлгөөнөө эхлүүлнэ. Хоол хүнсээ өөрсдөө авч яваа учир замдаа зогсохгүй, иргэдтэй харилцаа үүсгэхгүй тул шинжилгээний хариу нь очсон газраа 72 цаг өнгөрсний дараа ч хүчинтэй байна. /УБ-т эргэж ирэх тул/

 

-Орон нутаг руу зорчиж байгаа гэр бүлийн бүгд шижилгээ өгсөн байх шаардалгатай юу, эсвэл нэг гишүүн нь өгсөн байхад болох уу?

 

-Хамт яваа гэр бүлийн гишүүдийн аль нэг нь ПСР-ын шинжилгээ өгсөн тохиолдолд бусад гэр бүлийн гишүүдээс шинжилгээ шаардахгүй. Харин тухайн гэр бүлд хамааралгүй зорчигч хамт яваа бол тус тусдаа шинжилгээг өгөхийг шаардана.

 

-Галт тэргээр зорчиход ямар журам үйлчлэх вэ?

 

- Галт тэргээр явах зорчигч бусад тээврийн хэрэгслээр зорчигчийн нэг адил ПСР-ийн шинжилгээгээ өгч зорчино. Өнөөдрөөс онгоц. 3-р сарын 3-наас нийтийн тээвэр орон нутагт явахад бэлэн болж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ГАНЗОРИГОО ЧИ ИЙМ ТЭНЭГ МЭДЭГДЭЛ ХИЙЖ БОЛОХГҮЙ. ТОВЧООГООР ГАРЧ БАЙГАА ХҮМҮҮСИЙГ ГЭР БҮЛИЙН ГИШҮҮН ГЭЖ ЯАЖ НОТЛОХ ЮМ БЭ. ЧИНИЙ НААД ҮГИЙГ ОДОО САЙХАН НУГАЛАА БОЛГОНО. ЭХНЭР НЬ ШИНЖИЛГЭЭ ХИЙЛГЭСЭН Ч ӨӨРӨӨ ХӨДӨӨ ЯВАХГҮЙ, НӨХӨР НЬ ХҮҮХДҮҮДТЭЙГЭЭ ЯВАХАД ТОВЧООНД ОЧООД МАНАЙ ЭХНЭР ХИЙЛГЭСЭН ТУЛ БИД ЯВНА ГЭХ ЮМ УУ. 5 ХҮН МАШИНД СУУЧИХААД БИД АХ ДҮҮС, ХАМААТАН САДАНГУУД. ЭНЭ Л ШИНЖИЛГЭЭ ӨГСӨН, БИД ТЭГЭХЭЭР ЯВНА ГЭЭД ГАРГАХ УУ, ХАЛДВАРЫН ГОЛОМТООС ХАЛДВАРАА ХӨДӨӨ ОРОН НУТАГ РУУ ТАРААЖ БУЙ ШИЙДВЭР БИШ ЮМ УУ. ГЭР БҮЛИЙН ГИШҮҮН ГЭДГИЙГ НЬ ХЭН БАТЛАХ ЮМ БЭ. БҮГД Л НЭГ ХҮНИЙ ШИНЖИЛГЭЭ ХИЙСЭН ХАРИУТАЙ ХҮНИЙХЭЭ РЕГИСТРИЙН ДУГААРЫГ ХЭЛЭЭД ШАЛГУУЛААД ГАРЧИХНА ШҮҮ ДЭЭ. ИЙМ НААД ЗАХЫН ЮМАА БОДОЖ ЧАДАХГҮЙ УСАН ТОЛГОЙТНУУД ЯДАЖ ТОВЧООД ДЭЭР АЖИЛЛАЖ БАЙГАА ХҮМҮҮСЭЭС САНАЛЫГ НЬ АВААЧ
2021-03-02
Зочин:
Гурван зүйл л шаардана гээд байсан маск зай барь гараа цэвэр байлга гээд л байсан эргэж буцсан зүсэн зүйлийн бичиг цаас шаарддаг хэвээр байгаа юм уу
2021-03-01
МАН-ЫН МАЛНУУД ИЙМ Л ЭРГЭЖ БУЦСАН ТЭНЭГ ЮМ Л ХЭЛНЭ. УБ ХОТООС ХӨДӨӨ ОРОН НУТАГ РУУ ЯВАХ БҮХ ХҮН PCR ШИНЖИЛГЭЭТЭЙ БАЙХ ЁСТОЙ ГЭЭД ХЭЛЖ ЧАДДАГГҮЙ ҮХЭЭНЦ ГӨЛЧГИЙНҮҮД ЮМ АА. ОДОО ЭНЭ ТЭНЭГИЙН ХЭЛСНИЙГ НӨГӨӨДҮҮЛ НЬ НУГАЛНА. ИЙМ Л ДҮҮРСЭН УСАН ТАРХИТАЙ МАЛНУУД ЯАЖ ТӨРД АЖИЛЛАХ ВЭ. ЗАЙЛААЧ ЭЭ
2021-03-01
ҮНЭН ТЭНЭГ ШИЙДВЭР ХЭЛЭХ ЮМ АА. ҮХСЭН ТАРХИТАЙ МАЛНУУД. ХҮН БҮХЭН Л МАНАЙ ГЭР БҮЛИЙН ХҮН ШИНЖИЛГЭЭ ХИЙЛГЭСЭН Л ГЭЖ ХЭЛНЭ Ш ДЭЭ. ХЭН ТЭРИЙГ НЬ НОТЛОХ ЮМ БЭ. ХҮН БҮХЭН ГЭРЛЭЛТИЙН БАТЛАХ, ЭХНЭРЭЭ ДАГУУЛААД ЯВАХ УУ ТЭНЭГТЭЭРЭЙ ШАР ХАДАНД ОЧИЖ ХЭВТВЭЛ ТААРАХ ДУРАКУУД
2021-03-01
иргэн:
Мөнгөнд нүдээ ухаж хулгайн замын халтуурчин такси нэртэй жолоочонцорууд бөөнөөр нь хүн тээнэ дээ.Манай гэр бүл үгсэн хуйвалдаад тахал тээнэ.Харж байгаарай орон нутагт тахал гарна гарцаагүй.
2021-03-01
Зочин:
Одоо орон нутагтаа алдах нь дээ.
2021-03-01
тодруулаачээ:
нэг гэр бүл гэдгээ яаж нотлох тухай
2021-03-01