"Зарагдсан бараа буцаахгүй" гэвэл ШӨХТГ-т хандаарай

Дэлгүүрийн лангуун дээрээс "Зарагдсан бараа буцаахгүй" гэдэг бичгийг олон л хардаг. Гэвч зарагдсан барааг буцааж болно гэдгийг ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ мэдэгдэж байсан. Тэрбээр "Зарагдсан барааг буцаахгүй хэмээх хууль зөрчсөн үйлдлийг зогсоосон. Хэрвээ таны өмнө энэ үг дахин харагдвал, сонсогдвол ШӨХТГ-т мэдэгдээрэй" гэв.
Зарагдсан барааг буцааж аваагүй худалдагчид 5 сая төгрөгийн торгууль ногдуулах хуультай аж. Тодруулбал:
Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3, 12.5 дахь заалтыг үндэслэн Зөрчлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10. 2 дахь хэсгийг үндэслэн:
1. Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль зөрчиж:
1.1 үйлдвэрлэгч, худалдагч, гүйцэтгэгч барааны талаар үнэн зөв, бодит мэдээллээр хэрэглэгчийг хангах;
1.2 бараа, ажил, үйлчилгээний доголдлыг арилгах хугацаа тогтоох;
1.3 бараанд засвар хийх, техникийн үйлчилгээ үзүүлэх, чанарын доголдлыг арилгах үүргээ биелүүлээгүй бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2. Үйлдвэрлэгч, худалдагч, гүйцэтгэгчийн үүргээ хэрэгжүүлээгүй бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ