Л.Батжав, Ц.Төгсжаргал, П.Баттөр нарыг томилуулахаар санал болгожээ
2012-01-20

Төрийн албаны зөвлөлийн 2012 оны анхны хуралдаанаар төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтанд дүгнэлт гаргах, маргаан хянан шалгах  комиссын  дүгнэлт, Архангай аймгийн Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн нарийн бичгийн даргыг томилох зэрэг  асуудлыг хэлэлцжээ.

Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас Мэдээлэл, хяналт шинжилгээ, үнэлгээний газрын  даргын, Төр, засгийн үйлчилгээ, аж ахуйг эрхлэх газраас Барилгын хэлтсийн даргын, Цөмийн энергийн газар Цөмийн материалын хэлтсийн даргын албан тушаалд томилогдох удирдах ажилтанд дүгнэлт гаргуулах саналыг Төрийн албаны зөвлөлд ирүүлжээ. Дээрх саналуудыг судлан үзээд, Л.Батжавыг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Мэдээлэл, хяналт шинжилгээ, үнэлгээний газрын  даргын, Ц.Төгсжаргалыг Төр, засгийн үйлчилгээ, аж ахуйг эрхлэх газрын Барилгын хэлтсийн даргын, П.Баттөрийг Цөмийн энергийн газрын Цөмийн материалын хэлтсийн даргын албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлж санал болгов.

Архангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргаар ажиллаж байсан Ж.Эрдэнэ-Очироос Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн  2011 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн “Гомдлын тухай” 22 дугаар тогтоолыг эс зөвшөөрч, Төрийн албаны зөвлөлд гаргасан өргөдлийг  хянан шалгасан  Маргаан хянан шалгах  комиссийн  дүгнэлтийг хэлэлцэв. Ж.Эрдэнэ-Очирыг албан тушаал бууруулж, ажлаас чөлөөлсөн Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2011 оны 261 дүгээр тушаал, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн Салбар зөвлөлийн 2011 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн “Гомдлын тухай” 22 дугаар тогтоолыг үндэслэлтэй  гэж үзлээ. Харин Ж.Эрдэнэ-Очирыг тохирох албан тушаалд томилохыг Улсын Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт үүрэг болголоо.

Shuud.mn
Сонин хачин