Халдварт өртөөд эдгэрсэн иргэн нас барсан гэх мэдээлэл байхгүй

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2021.03.03/ хийлээ. Хэвлэлийн хуралд ХӨСҮТ-ийн Халдварт өвчний тандалт судалгааны албаны дарга Ж.Байгалмаа, ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма нарын албаны хүмүүс оролцож сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
Коронавирусийн халдварт өртөөд эдгэрсэн иргэн гэртээ гараад нас барсан уу?
ХӨСҮТ-ийн Халдварт өвчний тандалт судалгааны албаны дарга Ж.Байгалмаа:
-Коронавирусийн халдвартай нэн хүнд эмчлэгдэж байсан иргэн эдгэрч, УТНЭ-рүү уушгины хавсарсан эмгэг оноштойгоор шилжсэн. УТНЭ-т эмчлүүлээд гэртээ гарсан байсан. Гэртээ очоод нас барсан талаарх мэдээлэл байхгүй байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ