ВИДЕО: Шинжилгээ авах цэгүүд халдварын өндөр эрсдэлтэй
НОК-оос мэдээлэл хийлээ.
НЭМГ-ын дарга Б.Бямбадорж:
-Сорьц цуглуулах, шинжилгээ авах цэгүүд халдварын өндөр эрсдэлтэй. "Нэг хаалга-Нэг шинжилгээ" арга хэмжээг зохион байгуулахад хамгийн чухал нь сорьц шинжилгээ авч байгаа эмч, ажилтныхаа эрүүл аюулгүй байдалд анхаарах юм. Энэ асуудалд өдөр бүр мэргэжлийн хяналтын газартай хамтран эрсдэлийн менежмент хийж ажилласан.
500 гаруй мянган хүнээс шинжилгээ авахад халдварын эрсдэлд ажилчдаа өртүүлээгүй. Энэ нь бидний өдөр тутам анхаарч ажиллах ёстой ажил. Өдөр бүр лавлагаа төвийн агуулахаас шаардлагатай эмнэлгийн хэрэгслийг татаж, бэлдэж байна. Бид нэг хүнд шинжилгээ хийхэд нэг бээлий сольж байгаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ