ШУУД: 44 хүнээс коронавирус илэрчээ

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2021.03.04/ хийлээ.
ХӨСҮТ-ийн Халдварт өвчний тандалт судалгааны албаны дарга Ж.Байгалмаа:
-ХӨСҮТ-ийн гурван лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, НЭМҮТ-ийн лабораторид 19507 хүнд шинжилгээ хийснээс 44 хүний шинжилгээнд коронавирус илэрлээ. Ингэснээр манай улсын нийт батлагдсан тохиолдол 3076 боллоо. Шинээр батлагдсан 44 тохиолдлын 42 нь Улаанбаатар хотод, 2 тохиолдол нь Завхан аймагт тус тус бүртгэгдлээ. Тодруулбал, 42 тохиолдол нь ойрын хавьтал, 2 хүний халдварын эх уурхайг тодорхойлохоор ажиллаж байна.
Сүүлийн 24 цагийн хугацаанд 55 хүн эдгэрч, гэртээ гарчээ. Эмчлэгдэж эдгэрсэн тохиолдол 2415 болжээ. Өнөөдрийн байдлаар 657 хүн эмчилгээнд байгаа. Биеийн байдлыг үнэлбэл, 591 хүн хөнгөн, хүндэвтэр 57, хүнд 7, маш хүнд 2 хүн байгаа. Эмчлэгдэж байгаа хүмүүсийн биеийн байдал хүндэрч байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ