Нийслэлийн 17 байршилд тандалт, судалгаа хийж байна

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2021.03.04/ хийлээ. Хэвлэлийн хуралд ХӨСҮТ-ийн Халдварт өвчний тандалт судалгааны албаны дарга Ж.Байгалмаа, ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма нарын албаны хүмүүс оролцож сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
Нийслэлд хэчнээн идэвхтэй голомт байгаа вэ? Хөл хорио тогтоож, тандан судалж байгаа газруудын байршил?
ЭМЯ-ны хэвлэл мэдээллийн ажилтан Б.Ууганбаяр:
-Тусгаарлалтад байгаа иргэдээс халдвар илэрч байгаа. 30 гаруй байранд иргэдийг тусгаарлаж байна. Нийслэлийн 17 байршилд хамгаалалт авч, ажиглалт, тандалт судалгаа хийж байгаа. Тодруулбал,
-
Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны 7,8 дугаар байр, 4 дүгээр хорооны “Гарден Сити” хотхоны 1301 дүгээр байр, 15 дугаар хорооны “Рапид харш”-ийн 7 дугаар байр, “Романа резиденс” хотхоны 33 дугаар байр, 21 дүгээр хорооны 481 дүгээр байр
-
Баянгол дүүргийн 5 дугаар хорооны 113 дугаар байр
-
Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны Хийморь 13-74г байрны нэгдүгээр орц, 26 дугаар хороонд байрлах “Кристал Таун” 804 байрны 3 дугаар орц, 2 дугаар хорооны Залуус ,11 дүгээр нийтийн байр, 12 дугаар хороо 82 дугаар байр, 8 дугаар хороо, Цагдаагийн академийн 50А байр, 8 дугаар хорооны 55Б байрны хоёрдугаар орц
-
Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны 21 дүгээр байр
-
Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо “Амбосадор” хотхон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ