ШУУД: 77 хүнээс коронавирус илэрчээ

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2021.03.05/ хийлээ.
ХӨСҮТ-ийн Халдварт өвчний тандалт судалгааны албаны дарга Ж.Байгалмаа:
-ХӨСҮТ-ийн гурван лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, НЭМҮТ-ийн лабораторид 13206 хүнд шинжилгээ хийснээс 77 хүний шинжилгээнд коронавирус илэрлээ. Ингэснээр манай улсын нийт батлагдсан тохиолдол 3153 боллоо. Шинэ тохиолдлууд бүгд Улаанбаатар хотод бүртгэгдлээ. Тодруулбал, 71 тохиолдол нь ойрын хавьтал, таван тохиолдлын халдварын эх уурхайг тодорхойлохоор ажиллаж байгаа. Мөн нэг шинэ голомт бүртгэгдсэн бөгөөд хавьтлуудыг илрүүлж, тусгаарлалтад авсан.
Халдварын эх уурхайг тодорхойлж буй таван тохиолдлын байршлыг танилцуулбал,
-
Сонгинохайрхан дүүргийн 33,35,36 дугаар хороо,
-
Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо байна.
Өнөөдрийн байдлаар 696 хүн эмчилгээнд байгаа. Биеийн байдлыг үнэлбэл, 626 хүн хөнгөн, хүндэвтэр 62, хүнд 5, маш хүнд 3 хүн байгаа. Олон хүн цугларах нь халдварт өртөх эрсдэл болдог. Иймд хурал цуглаан хийх, баяр ёслол тэмдэглэх зэргээр дотор орчинд олон хүн цуглуулахаас зайлсхийх хэрэгтэй. Тиймээс Март 8, цэргийн баяр зэрэг баяруудыг тэмдэглэхгүй байхыг зөвлөж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ