Анхны сансрын зочид буудал нээх хугацааг зарлажээ

Orbital Assembly компани дэлхийн ойролцоох тойрог замд байрлах сансрын анхны зочид буудлыг нээх хугацааг зарласан талаар CNN мэдээллээ.
Компанийн мэдээлснээр Voyager станцийг 2025 онд барьж эхлэн, 2027 онд төслийн хүлээлгэн өгөхөөр төлөвлөж байгаа аж. Энэ зочид буудалд 400 хүртэлх хүний багтаамжтай капсулууд байрлах гэнэ.
Түүнчлэн сансрын станц дээр дэлхийг харах цонхтой баар, зоогийн газар, спа төв, кинотеатр болон бусад зугаа цэнгээний газруудыг байгуулахаар төлөвлөжээ. Төлөвлөгөөний дагуу зочид буудал хиймэл татах хүч үүсгэхийн тулд эргэлдэх цагариг хэлбэртэй байх гэнэ.
Энэ төслийн өртгийн талаар компани мэдээлээгүй, харин улс орнуудын засгийн газар эсвэл сансарт эзэмшилтэй болох хүсэлтэй хувь хүмүүст зориулан хэд хэдэн модулийг худалдахаар зэхэж байгаа аж.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ