ШУУД: Ирэх 7 хоногоос худалдаа, үйлчилгээний салбарынхан, багш нарыг вакцинжуулна

Шадар сайд С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. Вакцины татан авалт үргэлжилж, дархлаажуулалт үе шаттай үргэлжилж байгаа. Долдугаар сар гэхэд насанд хүрсэн хоёр сая хүнээ вакцинжуулахаар төлөвлөж байгаа.

Шадар сайд С.Амарсайхан:
-Хоёрдугаар сарын 23-наас вакцинжуулалт эхэлсэн. Вакцинжуулалтын ажлыг хоёр үе шаттай эхлүүлэхээр төлөвлөсөн. Эхний ээлжинд халдварын голомт болсон Улаанбаатар хотод ажиллаж, амьдарч байгаа нэг сая иргэдээ дөрөвдүгээр сард багтаан вакцинжуулах, орон нутгийн иргэдийг тав, зургадугаар сард багтаан вакцинжуулж дуусна гэж төлөвлөж байгаа. Манай эрүүл мэндийн салбарынхан вакцинжуулалтыг 10 хоногт багаан 1.1 сая хүнээ вакцинжуулж байсан туршлагатай. Өнгөрсөн хугацаанд голомтод ажиллаж байгаа 15 мянга гаруй эмч, сувилагч, онцгой байдал, цагдаагийн албан хаагчдад хийлээ. Вакцинжуулалтад хамрагдсан иргэдийн 40 гаруй хувьд бага зэрэг халуурах шинж тэмдэг илэрч байгаа. Энэ нь зөвшөөрөгдөх хэмжээнд байна гэж эрдэмтэд үздэг. Вакцинжуулалтын ноцтой сөрөг нөлөө гараагүй учир төлөвлөгөөт вакцинжуулалтыг хийнэ. Ирэх долоо хоногоос худалдаа, үйлчилгээний салбарын 40 гаруй мянган иргэнд дархлаажуулалтын вакциныг хийнэ. Хархорин, Нарантуул, Хүчит шонхор зэрэг томоохон худалдаа, үйлчилгээний газрууд хамрагдана.
Дөрөвдүгээр сарын нэгнээс зарим газарт сургууль танхимаар эхлэхтэй холбоотой багш нарыг вакцинжуулна гэлээ.
Н.Нягт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ