Орост 5G сүлжээг нэвтрүүллээ
2021-03-06

Оросын МТС үүрэн холбооны оператор компани Москвад болон Орост анхны 5G сүлжээг нэвтрүүлжээ. Энэ талаар ТАСС агентлаг мэдээлсэн байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, тав дахь үеийн стандартын хэрэглэгчийн сүлжээ нь 4.9 гигагерцийн үелзэл дээр ажилладаг, сүлжээ Москвагийн 14 хэсэгт ажиллах гэнэ. МТС компанийн хэрэглэгчид 5G төхөөрөмж дэмждэг гар утастай бол хязгааргүй интернетэд холбогдох боломжтой бөгөөд секундэд 1.5 гигабит хүртэлх мэдээлэл дамжуулах хурдтай юм байна.

 

Одоогоор хэрэглэгч бүр 5G сүлжээнд өөрөө шууд нэвтрэх боломжгүй, харин "5G-д нэвтрэх" хөтөлбөрийн хүрээнд идэвхжүүлэн сүлжээнд холбогдох мессеж хүлээн авснаар өндөр хурдны интернэтийг хэрэглэж болох гэнэ. 

 

Оросын энэ компани ОХУ-д тав дахь үеийн сүлжээ нэвтрүүлэх тусгай зөвшөөрлийг долдугаар сарын сүүлээр авсан бөгөөд ОХУ-ын 85 субъектын 83-т нь энэ сүлжээг нэвтрүүлэх юм байна. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
БНХАУлс агуу гүрэн шүү! HUAWEI мундаг байна!
2021-03-07
Агуу гүрэн шүү
2021-03-07
Мундаг байна
2021-03-07