ЭМЯ: 67 хүнээс коронавирус илэрлээ
ЭМЯ-наас ээлжит мэдээллээ хийлээ. ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга Ж.БАЙГАЛМАА:
-Энэ сарын 07-ны өглөөний 09:00 цагийн байдлаар 67 хүнээс коронавирус илэрлээ. 62 нь өмнөх тохиолдлуудын ойрын хавьтал бол бусад тавынх нь халдвар авсан эх уурхайг тодорхойлж байна. Ойрын хавьтал 62 хүний 51 нь эхний удаагийн шинжилгээгээр халдвар авсан нь тогтоогдсон бол үлдсэн 11 нь хоёр дахь удаагийн давтан шинжилгээгээр тогтоогдлоо. Сүүлийн 24 цагийн хугацаанд 58 хүн эмчлэгдэж, дараагийн шатны сувилалд шилжлээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ