НОК-ын Шуурхай штабын эмэгтэйчүүдэд баяр хүргэж, хүндэтгэл үзүүллээ

img

 

Олон Улсын Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах баярын өдөр тохиож буйтай холбогдуулан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, Нийслэлийн Онцгой комиссын дарга Д.Сумъяабазар өнөөдөр НОК-ын Шуурхай штабын нийт эмэгтэйчүүдэд баяр хүргэж, хүндэтгэл үзүүллээ. Өнгөрсөн 2020 оны арваннэгдүгээр сараас хойш НОК-ын Шуурхай штабт нийслэлийн төр захиргааны  байгууллагуудаас 40 гаруй эмэгтэй ажилтан томилогдон ажиллаж байгаа бөгөөд дэлхий нийтийг хамарсан цар тахлыг даван туулах, урьчилан сэргийлэх чиглэлээр шуурхай арга хэмжээ авч, үүрэг даалгаварыг биелүүлэн ажиллаж байна. Тиймээс цар тахлын амаргүй хүнд үед цаг наргүй ажиллаж байгаа эмэгтэйчүүддээ Хотын даргын зүгээс баяр хүргэж, ажлын амжилт хүслээ.

 

Энэ үеэр нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар “Нийслэл хотын аюулгүй байдал, хөгжил, цэцэглэлтийн төлөө хөдөлмөрлөж буй бүсгүйчүүддээ Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр, эмэгтэйчүүдийн баярын мэндийг өргөн дэвшүүлье” гээд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотыг эрүүл, аюулгүй байлгах хүнд хэцүү үүргийг салбар бүрд нэр төртэй гүйцэтгэж ирсэнд та бүхнээрээ бахархаж байна гэлээ.

 

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

DANIEL RAY:
LOST CRYPTOS CAN BE RECOVERED BACK!!! Hello everyone digital trading ( Forex, Crypto and Option ) according to statistic is the best way to earn money working from home. But scammers have made it impossible for anyone to benefit from trading, A lot of people have been scammed and have lost their life savings to scammers. I was once a victim of digital trade fraud, but i was able to recover back my lost funds through the help of MorrisGray830 at gmail com and He also taught me the trick behind trading and also the best strategy to enter the market and when to exist the market. He is offering free tutorial on how to become a successful trader and also how to reclaim your lost funds....
2023-02-07
Өчигдөр орой ТВ-ийн нэвтрүүлгээр мэдээлэл хийх үeэрээ сурвалжлагчийн тавьсан асуултад ах нь гээд л нөгөө тэнэг зангаа гаргаж байна лээ.Ядахдаа хотын даргын хувьд гээд хэлчихэж болдоггүй юм байхдаа.
2021-03-08