ШУУД: 108 хүнээс коронавирус илэрч, нэг хүн нас барлаа

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2021.03.08/ хийлээ.
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:
-ХӨСҮТ-ийн гурван лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, НЭМҮТ, Дархан-Уул, Сэлэнгэ, Дорнод, Орхон, Дорноговь аймгийн лаборатори, нийслэлийн Чингэлтэй, Сүхбаатар, Сонгинохайрхан, Баянгол дүүргийн салбар лабораторид нийт 13269 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс 108 хүний шинжилгээнд коронавирус илэрлээ.
Тодруулбал, гурван тохиолдол нь гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэн. Ингэснээр манай улсад зөөвөрлөгдөн орж ирсэн тохиолдол 421 болжээ. Бусад 105 тохиолдол нь Улаанбаатар хотод бүртгэгдлээ. Үүнээс 54 тохиолдол УДЭТ-тай холбоотой. Бусад тохиолдлууд өмнөх батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлын анхан болон давтан шинжилгээнд коронавирус илэрсэн.
Улсын хэмжээнд батлагдсан дотоодын халдвар 2811 байгаа. Сүүлийн 24 цагийн хугацаанд 49 хүн эдгэрч, гэртээ гарчээ. Манай улсын нийт батлагдсан тохиолдол 3336 байна. Үүнээс эдгэрсэн тохиолдол 2588 байгаа. Өнөөдрийн байдлаар 732 хүн эмчилгээнд байгаа. Биеийн байдлыг үнэлбэл, 659 хүн хөнгөн, хүндэвтэр 68, хүнд 3, маш хүнд 2 хүн байгаа.
Үүнээс ХӨСҮТ-д 180 хүн эмчлүүлж байна. Биеийн байдлыг үнэлбэл, 146 хүн хөнгөн, хүндэвтэр 30, хүнд 3, маш хүнд 1 хүн байгаа. Цэргийн төв эмнэлэгт 190 хүн эмчлэгдэж байна. Үүнээс хөнгөн 151, хүндэвтэр 38, хүнд 1 хүн бий. Яармагийн 300 ортой эмнэлэгт 348 хүн эмчилгээнд байгаа бол Завхан аймагт 2 хүн эмчилгээнд бий.
-Сүүлийн 24 цагийн хугацаанд ХӨСҮТ-д нэн хүнд оноштой байсан нэг хүн нас барлаа. Тодруулбал, тухайн хүн коронавирус халдвар батлагдаад 21 дэх хоногтоо эмчлүүлж байгаад олон эрхтний дутагдал, бөөрний дутагдал, сахарын хүндрэлээр нас барсан.
М.Насан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ