Умард Ирландад дараалсан дэлбэрэлт болов
Умард Ирландад дараалсан дэлбэрэлт гарчээ. Ирландын Лондонберри хотод энэ хэрэг явдал болсон бөгөөд азаар ноцтой хохирол гараагүй гэнэ.
Дэлбэрэлтийн өмнө үл мэдэгдэх нэгэн цагдаагийн газар луу утасдаж сануулсан байна.
Үүний дараа эхний дэлбэрэлт хотын захиргааны орчимд болсны дараа цагдаа нар хүмүүсийг яаралтай нүүлгэн шилжүүлсэн байна. Тиймээс хоёр дахь дэлбэрэлтэд ч хүмүүс өртөөгүй гэнэ.
Бөмбөгийг дэлбэлсэн этгээдүүд яаруу сандруу энэ хэргийг үйлдсэн хэмээн цагдаа нар мэдээлжээ. Одоогоор хэргийн эздийг Умард Ирландын салан тусгаарлагчид хэмээн хууль хүчнийхэн таамаглаж байгаа аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ