FT: Рио Тинто Монголтой хэлэлцээ хийнэ

img

Рио Тинто говийн асар том зэсийн төслийг 6.75 тэрбум ам.доллараар өргөтгөх ажлыг дуусгахын тулд Монгол Улсын Засгийн газартай хэлэлцээ хийхээр төлөвлөж байгаа талаар Financial Times мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, боловсруулалтын хуваарийг дэмжиж, энэ оны сүүлд гүний уурхайн ажлыг эхлүүлэхийн тулд дээд түвшний удирдлагуудаас бүрдсэн багаа Рио Тинто Улаанбаатар руу илгээх гэнэ. 

 

Хэлэлцээний үеэр татвар, бүрэн эрхийн талаарх шинэ хэлэлцээр, ашиг хуваах зэрэг асуудлууд дээр төвлөрнө гэж нөхцөл байдалтай ойр эх сурвалж мэдээлсэн гэж Financial Times дамжуулжээ.

 

"Оюутолгойн гүний өргөтгөл нь Рио-гийн хамгийн чухал өсөлтийн төсөл болж байна. Үйлдвэрлэлийн оргил үед энэ нь жилд бараг 500,000 тонныг олборлох дэлхийн хамгийн том зэсийн уурхайнуудын нэг болох юм. Хэдийгээр Рио Тинто одоогийн үйл ажиллагааг явуулж,  газар доорхи өргөтгөлийн төслийг хариуцаж байгаа ч уурхайд шууд хувьцаа эзэмшдэггүй.

Рио Тинто Торонтод бүртгэлтэй Turquoise Hill Resources компанийн 51 хувийг эзэмшдэг. TRQ нь Оюу Толгой ХХК-ийн 66 хувийг  эзэмшдэг бол үлдсэн хэсэг нь  Монгол Улсын Засгийн газрын хяналтад байдаг" хэмээн  Financial Times мэдээлжээ. 


Түүнчлэн төсөл хүнд байдалд орж, хоёр жилээр хоцорч, анхлан баталсан төсвөөс 1.5 тэрбум доллараар хэтэрсэн талаар онцолсон байна.

" Монгол Улсын Засгийн газар энэ оны эхээр өргөтгөл нь тухайн улсад эдийн засгийн хувьд ашиггүй бол цаашид үргэлжлүүлэх эсэхийг “нягталж, үнэлэх” шаардлагатай гэж мэдэгдсэн. Үүний тулд эрх баригч Монголын Ардын Нам болон түүний шинэ Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ нар Газар доорхи хөгжлийн төлөвлөгөөг сайжруулсан гэрээгээр солих гэж оролдож байна.

2015 онд гарын үсэг зурсан энэхүү төсөлд Рио төслийн менежментийн төлбөр, түүнчлэн Монгол Улс барилгын зардлын хувь хэмжээг санхүүжүүлэхээр зээлсэн бэлэн мөнгөний хүүгийн хэмжээг тодорхойлсон болно.

Гэсэн хэдий ч энэ нь Монгол Улсын парламентад хэзээ ч батлагдаагүй бөгөөд улс орон санхүүгийн үр өгөөжөөс илүү их хувь хүртэх ёстой гэсэн шүүмжлэгчдийн анхаарлын төв болжээ.

Саяхан шинэ гүйцэтгэх захирлаа томилсон Рио төслийн менежментийн төлбөр, зээлийн хүүгийн хэмжээг бууруулах талаар "судалж", татварын талаар ярилцахад бэлэн байгаагаа Засгийн газарт мэдэгджээ.

Гэхдээ шинжээчид Оюутолгой 2022 оны 10-р сард анхны үйлдвэрлэлийн шинэ зорилтоо биелүүлэхээр төлөвлөж байгаа бол уул уурхайн үйл ажиллагааг эхлүүлэх эсэх тухай шийдвэр гарах ёстой үед хоёр тал зургадугаар сар гэхэд шинэ гэрээ байгуулж чадна гэдэгт эргэлзэж байна.

Рио мөн Оюу Толгой дахь зардлын хэтрэлтийг хэрхэн санхүүжүүлэх талаар TRQ-тай маргалдаж байна. Өнгөрсөн долоо хоногт Рио жил бүр хувьцаа эзэмшигчдийн хурлаар дахин сонгогдохын эсрэг санал өгөхөөр төлөвлөж байгаагаа мэдэгдсэний дараа TRQ-ийн гүйцэтгэх захирал огцорсон.Рио мэдэгдэлдээ Оюу Толгой төслийг амжилттай хэрэгжүүлэх боломжийг олгохын тулд TRQ болон Монгол Улсын засгийн газартай хамтран ажиллах үүрэг хүлээлээ" хэмээн Financial Times-ын мэдээлэлд өгүүлжээ.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Мөнх:
Уг нь уурхай ялангуяа оюу толгой шиг уурхайг барьж байгуулах, ажиллуулахад олон төрлийн өндөр мэдлэг туршлага бүхий багагүй тооны мэргэжилтэн шаардагдана. Гэвч уурхай мэдэхгүй байж, мэдэмхийрэх хүмүүсийг яалтай билээ дээ.
2021-03-08
Эрдэмтэн:
Дэлхий дээр уул уурхайн төслийг хэрэгжүүлэхэд "Хөрөнгө оруулалтын гэрээ", "Хувьцаа эзэмшигчдийн гэрээ" гэсэн гэрээ байгуулдаг улс орон XXI зуунд Монголоос өөр байхгүй юм. Иймээс Оюутолгой төслийг цаашид үргэлжлүүлэх хамгийн зөв хувилбар нь "Хөрөнгө оруулалтын гэрээ", "Хувьцаа эзэмшигчдийн гэрээ"-г бүрмөсөн цуцлаад,орчин үед дэлхий дахинд түгээмэл хэрэглэж байгаа орчин үеийн "Концессын гэрээ", орчин үеийн ""Лицензийн гэрээ, "Бүтээгдэхүүн хуваах гэрээ", "Үйлчилгээ үзүүлэх гэрээ" гэсэн дөрвөн төрлийн гэрээний аль нэгийг сонгож шинээр байгуулахаас өөр зам үгүй юм. Энэ бол зөвхөн нэг хувь хүний, нэг эрдэмтний бодол санаа биш, дэлхийд алдартай Нобелийн шагналт эдийн засагчдийн онол, арга зүй юм шүү дээ. Чухам ингэж байж л Монгол улс "Баялагийн хараал", "Голлонд өвчин"-өөс сална. Үүнийг Монголын улс төрчид, нийт ард түмэн сайтар анхаарах хэрэгтэй. Энэ саналыг цаашид сонин хэвлэл, мэдээллийн сайтууд, твиттер, фейсбукаар улс төрчид, нийт ард түмэнд шуурхай түгээж өгөхийг эрхэм уншигчдаас хичээнгүйлэн хүсье.
2021-03-08
Монгол эрчүүд арчаагүй. Машин компьютэр мэтийг нь мэдээж чадахгүй. Уурхай бол өндөр мэдлэг технологи шаардахгүй. Ийм амархан юм ажиллуулах толгой байхгүй гадны компани царай алдаа. Гадаад хүн өөрийн ашгаа л бодно шдээ тэнэг юм уу
2021-03-08