Монголд 529 мянган эмэгтэй хүн ажил, хөдөлмөр эрхэлдэг

img

Олон улсын Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөртэй холбогдуулан Үндэсний статистикийн хорооноос гаргасан судалгааг сонирхуулж байна.

 

Монгол Улсад 2020 оны байдлаар нийт хүн амын 1 650.0 мянга нь эмэгтэйчүүд байна. Тэдгээрийн 5.4 хувь нь өрх толгойлсон бөгөөд 54.4 хувь нь сонгуульдаа идэвхтэй оролцдог.

 

Монгол эмэгтэйчүүдийн дундаж наслалт 76 бөгөөд 3 эмэгтэй тутмын нэг нь дээд боловсролтой. Харин 529.7 мянга нь ажил, хөдөлмөр эрхэлдэг бөгөөд тэдгээрийн сарын дундаж цалин 1135.8 мянган төгрөг.

 

Үйл ажиллагаа явуулж буй ААНБ-ын захирлуудын 36.7 хувь нь эмэгтэй хүмүүс байна. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ