ШУУД: Маргаашаас өргөн хүрээний вакцинжуулалт эхэлнэ

img

 

УОК-ын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар мэдээлэл хийж байна. 

 

Шадар сайд С.Амарсайхан: 

 

-Бүх нийтийн хөл хорио тогтоохгүй. Шаардлагатай газруудад хэсэгчилсэн хязгаарлалт хийж одоогийн байгаа дэглэмээ мөрдөж ажиллана. Аж ахуй  нэгж, иргэд өөрсдөөс шалтгаалах бүхий л дэглэмээ сахиж, эрсдэлгүй орчин бүрдүүлэхэд анхаарч ажиллах хэрэгтэй.

 

Мөн вакцинжуулалт маргааш буюу гуравдугаар сарын 09-ний өдрөөс өргөн хүрээтэй эрчимжиж эхэлнэ. Нийт 85 цэгт өдөрт 16-20 мянган иргэнийг вакцинжуулна. Хоёр сарын хугацаанд нийслэлийн насанд хүрсэн иргэдийг дархлаажуулна. 

 

Халдвар хамгааллын дэглэм түүнд тавих хяналтыг сайжруулахад холбогдох байгууллагуудад зөвлөмж, зөвлөгөө өгөх, зохион байгуулалтад анхаарч ажиллах үүрэг даалгавар өглөө. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

boogii:
vactsin asuudalgui ee umnu n uchnuun l vactsin hiilgej irsen biz dee
2021-03-09
Зочин:
Хорио цээрийг чанга 7 хоногоор ч гэсэн хийх хэрэгтэй Саяны хорио үр дүн үнэндээ авчирсангүй Төрийн албан хаагчдаа ажиллуулахдаа зохион байгуулалт муу байсан Хоол унд дулаацах байраар хангахгүй 6-14 , 14-22 цагуудад ажиллуулсан нь арай л бишээ Ард түмэндээ арай хатуу хандаад Сонгуулиа бодоод бна уу
2021-03-09
zochin:
exleechee bukh delkhii rariilj bauna za xurdan xiij exleechee
2021-03-08
Иргэн:
Хорио цээрээ сэргээх хэрэгтэй! Өндөрлөгүүд вакцин хийлгэсэн учраас хорио цээр зарлахгүй байна. Маш том аюул улс орныг нүүрлэж байна. Одоо эрүүл мэндийн салбарын хүчин чадал хүрэхгүй шүү! 100, 200, 300 ...
2021-03-08
Batalgaagui vaccin auyltai shuu massaar khiideg bolkhoor delkhiin eruul mended burtgegdsen vaccin bish bol bolison deer bhoo
2021-03-08
Yamar l vaccin shakhakhbgeed bna daa
2021-03-08
Худлаа шаа:
Зайл дуракаа
2021-03-08