ШУУД: 36 хүнээс коронавирус илэрлээ

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2021.03.09/ хийлээ.
ХӨСҮТ-ийн Дэд захирал Э.Тэмүүлэн:
-ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн лаборатори, нийслэлийн Сонгинохайрхан, Баянгол дүүргийн салбар лабораторид нийт 6465 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс 36 хүний шинжилгээнд коронавирус илэрлээ.Тодруулбал, 33 тохиолдол нь Улаанбаатар хотод, 3 гурван тохиолдол нь Төв аймагт батлагдлаа.
Шинээр батлагдсан 36 хүний 34 хүн нь ойрын хавьтал байна. Ойрын хавьтал болсон 34 хүний 26 хүн нь анхны шинжилгээгээр халдвар батлагдсан бол 8 тохиолдол нь давтан шинжилгээгээр коронавирус илэрсэн. Хоёр хүний халдварын эх уурхайг тогтоохоор ажиллаж байгаа.
Халдварын эх уурхайг нь тодорхойлж байгаа хүмүүсийн байршлыг танилцуулбал,
-
Сонгинохайрхан дүүргийн 18
-
Хан-Уул дүүргийн 15-р хороонд тус тус оршин суудаг байна.
Ингэснээр улсын хэмжээнд батлагдсан дотоодын халдвар 2847 байна. Манай улсын нийт батлагдсан тохиолдол 3372 боллоо. Сүүлийн 24 цагийн хугацаанд 177 хүн эдгэрч, гэртээ гарчээ. Өнөөдрийн байдлаар 591 хүн эмчилгээнд байгаа. Биеийн байдлыг үнэлбэл, 531 хүн хөнгөн, хүндэвтэр 54, хүнд 3, маш хүнд 3 хүн байгаа.
М.Насан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ