
Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Ардчилсан намаас хамтарсан Засгийн газарт ажиллаж байсан Засгийн газрын тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг, Сангийн сайд С.Баярцогт, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүх, Эрүүл мэндийн сайд С.Ламбаа, Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулга, Батлан хамгаалахын сайд Л.Болд нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд дэмжлээ.
Үндсэн хуулиас дээгүүр шийдвэр гаргаж хууль зөрчиж байна гэж үзсэн тус байнгын хорооны гишүүн Э.Бат-Үүл, Д.Энхбат нар санал хураалтад оролцсонгүй. Бусад гишүүд буюу 15 нь зургаан гишүүнийг чөлөөлөхийг дэмжсэн юм.
Ийнхүү хэлэлцсэний дагуу шууд УИх-ын нэгдсэн чуулганы хуралдаанд оруулж хэлэлцүүлэх боллоо. Одоо чуулганы хуралдаанаар зургаан сайдыг чөлөөлөх асуудлыг хэлэлцэх гэж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ