Манай улсад нийт 460 мянган хүн тун вакцин байна

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2021.03.09/ хийлээ. Хэвлэлийн хуралд ХӨСҮТ-ийн Дэд захирал Э.Тэмүүлэн, ЭМЯ-ны Газрын дарга Л.Энхсайхан нарын албаны хүмүүс оролцож, сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
Вакцины хэчнээн тун вакцин байгаа вэ? Дараагийн вакцин хэзээ ирэх вэ?
ЭМЯ-ны Газрын дарга Л.Энхсайхан:
-Манай улсад 150 мянган хүн тун "АстроЗенека", 300 мянган хүн тун "Синофарм", 10 мянган хүн тун "Спутник-V" нийт 460 мянган хүн тун вакцин байгаа. Засгийн газар, ГХЯ, Сангийн яам, ЭМЯ хамтран гэрээ хэлэлцээр хийж байна.
М.Насан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ