БГД-ийн таван байрны хамгаалалтыг буулгаж, хоёрыг үлдээв

Баянгол дүүрэгт 2021 оны гуравдугаар сарын 08-ны өдөр хамгаалалтад авсан таван байрны оршин суугчдаас тандалт, илрүүлгийн шинжилгээг авч, голомтын халдваргүйжүүлэлт хийн, хамгаалалтыг буулгалаа.
Тухайлбал,
3-р хороо 35/а байр,
4-р хороо СОТ 3 байр,
6-р хороо 22 дугаар байр
11-р хороо 43/а байр,
25-р хороо 103 байранд авсан хамгаалалтыг буулгаж, ариутгал халдваргүйтгэлийг хийж эхэллээ.
Дүүргийн хэмжээнд өнөөдрийн байдлаар:
6-р хороо 42-р байрны II орц,
5-р хороо Голден парк-301 байрыг тус тус хамгаалалтад байна.
Иймд, иргэд та бүхэн онцын шаардлагагүй тохиолдолд гэрээсээ гарахгүй байж, халдвар хамгааллын дэглэмээ чанд сахихыг уриалж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ