ШУУД: Өнгөрсөн онд агшсан зээлийг өсгөх шаардлагатай
2021-03-09

 

Засгийн газраас "Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наяд төгрөгийн цогц төлөвлөгөө" хөтөлбөрийг баталсан. Ажлын байрыг дэмжих хоёр их наяд төгрөгийн  жилийн гурван хувийн хүүтэй зээлийг гаргахад бэлэн болжээ. Ингэхдээ аж ахуйн нэгж НӨАТ төлөгч байх шаардлагыг тавьж, Засгийн газар 60 хүртэл хувьд нь батлан даалт гарах юм байна. Энэ удаагийн зээлд бичил, өрхийн бизнес эрхлэгч хамрагдана, арилжааны банкуудаас өмнө нь жилийн 15 хүртэл хувийн зээл авсан иргэд гурван хувийн зээл рүү шилжүүлж болох аж. Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа. 

 

-Арилжааны банкууд ямар шалгуур тавих вэ? Өмнөх зээлтэй тохиолдолд зохицуулалт хийсэн үү?

 

-Өнгөрсөн онд эдийн засаг 5.3 хувиар агшсан. Ийм учраас энэ онд зээлийг өсгөх шаардлагатай байна гэдгээрээ Засгийн газрын 10 их наяд төгрөгийг Төв банк дэмжиж оролцож байгаа. Эрэлт өндөр байгаа. Банкууд цахимаар ч зээлийн хүсэлт авч байгаа. Хамгийн их бичил зээл олгодог Хаан банк, Төрийн банкны удирдлагууд хариулах байх. Зээл өөрөө гарахдаа хуучин зээл олгох уу, шинэ зээл гаргах уу гэдэг журам байгаа. Бичил зээлийн хувьд 70 хувь нь шинэ зээл, 30 хувь нь өмнөх зээлийн эх үүсвэрийг ашиглаж болно гэсэн зохицуулалт хийсэн. 

Н.Нягт

 

 

Shuud.mn
Сонин хачин