А.Гансүх хүлээн зөвшөөрөв

img

 

ҮАБЗ-ийн шинжээч Ж.Бямбацогт, ҮАБЗ-ийн ахлах референт Г.Галбадрах, ҮАБЗ-ийн референт Б.Галданжамц нар шинийн нэгэнд 0536 УНҮ улсын дугаар бүхий Land cruiser-200 автомашинаар ОХУ-ын хилээр нэвтэрсэн. “Монгол Улсын Ерөнхийлөгчийн ОХУ-д хийх айлчлалын бэлтгэлийг хангах зорилгоор явж байна” гэсэн халхавчин дор хил нэвтэрч, Монголд буцаж ирэхдээ 20 сая ам.доллар тээвэрлэж ирсэн тухай баримтат нийтлэл хэвлэлд гарсан.

 

ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга А.Гансүх сэтгүүлчдэд энэ талаар тайлбар өгөхдөө “Тэр гурван хүн манай ажилтнууд мөн” гэж хүлээн зөвшөөрлөө. Түүгээр ч зогсохгүй “Онгоц байхгүй учраас машинтай явцгаасан” гэж улалзав. Харин 20 сая ам.доллар хууль бусаар тээвэрлэсэн байж болзошгүй тухайд “Төрийн нууц” гэж хаацайлав. ҮАБЗ-ийн нарийн бичгийн даргын хувьд, төрийн нэрээр хоёр улсын хил дамнан хууль бус тээвэрлэлт хийх нь төрийн нууц бололтой. Харин энэ нь хүрээгээ тэлж, их хэмжээний валют хууль бусаар тээвэрлэсэн контрабандын хэрэг болж хувирвал яах вэ, А.Гансүх ээ.

 

ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга А.Гансүхтэй холбоотой маш ноцтой мэдээллийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хийсэн. Тэрбээр 401 дүгээр хаалттай хорих ангид ажиллах үеэрээ “С.Зоригийн хэрэг, Т.Чимгээ нарт холбогдох хэргийг удаашруулах болон томоохон хэргүүдтэй холбоотой эд мөрийн баримт өмгөөлөгч Б.Баасанцогтын компьютерээс олдсон. ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга А.Гансүх үүнд гүнзгий оролцсон байж болзошгүй” гэж мэдэгдсэн юм. Харин А.Гансүх сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэрээ “Би Б.Баасанцогтыг танина. Намайг Зам, тээврийн сайд байхад тэр хүн МИАТ-д ажиллаж байсан” гээд хэлчихлээ. Шуудхан хэлэхэд, тэр өөрийгөө ийнхүү барьж өглөө. Харин Б.Баасанцогтод “хадгалуулсан” хонгилын схемийнхээ талаар ганц ч үг ганхийсэнгүй. Эндээс харвал, А.Гансүхэд Ерөнхий сайдын хийсэн мэдээллийг үгүйсгэх баримт бас л байхгүй бололтой.  

 

Ш.Даваа  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Мооя нар аа:
20 сая $ бол 10-аад жилийн өмнөх ажлын хөлс..Tөмөр замын ажлыг гацааж Oросуудыг замаа тавихад тусалсаны шан хөлс байхгуй юу...Бас одоо баригдаж байгаа 2019 оны 6 сард эхлүүлсэн төмөр зам чин Tувагийн нүүрсийг Mонголын нутгаар дамжуулан Xятадад хүргэх Oросын төмөр зам байгаам аа..
2021-03-10
Энэ хүрэлсүгийн утсан хүүхэлдэй унах нүхээ их том малтаад л бн даа хүүхээ. Яаах л гээд байгаа бол доо. Наад томчууд чинь чамайг мөн ч амархан унагаана шүүүүү. Бодооч ухаараач жаахан намуухан бай оюуукааааааа
2021-03-10
Асашёрьюү:
Айлчлалын бэлтгэлийг ГХЯ биш ҮАБЗ хангадаг юм уу?! Баттулгаа ямар гээчийн л мафи юм хийгээд бна даа. Хэдэн мянган жилийн түүхтэй Монголын төрийг самарч бна даа. Яг д. Трамп шиг юм болж бна шүү. Улсаа, намаа хуваадаг чамаас ард түмэн залхаж байна шүү
2021-03-10
Duugai tsarailchihaad yu ch hiij chadah nuhduud baidag daa
2021-03-09
Ene tun nootoi nuhur duu. Zam teevriin said baihdaa Gencotoi hamtarch shoroo ovoolson hun dee.
2021-03-09
sain uyldahgui bna
2021-03-09
hahahahaha:
ГАНСҮХ ЧИМГЭЭ НАРЫГ ЭРҮҮДЭН ШҮҮЖ ТАМЛААД ,АМГАЛАНБААТАРААР ХҮЧИНДҮҮЛЖ БИЧЛЭГИЙ НЬ ХИЙЖ АВААД, НӨХӨРРҮҮ НЬ ЯВУУЛААД, ОРОСООС 20 САЯ ДОЛЛАР КАРМААЛЖ ОРЖ ИРЭЭД , УЛС ОРОНГ САМРАХ ГЭЖ БАЙГАА ЮМ БАЙХ .
2021-03-09
Гансүх эрүүдэн шүүлээ юу , Натур нь тийм хүн биш ш дээ , Өчигдрийн ОюуЭрдэнэ бандийн мэдэгдэл цагаа олоогүй , алиа хошин жүжиг бсан шүү
2021-03-09
Duugai tsarailchihaad yu ch hiij chadah nuhduud baidag daa
МАНгарууд бүх хүчээрээ ерөнхийлөгч рүү, Монгол улсын тусгаар тогтнолын эсрэг дайрч байна!
2021-03-09
А.Гансүх адгийн муу хүн байсан ч өөрт нь огт хамаагүй явдалд гүтгэнэ гэдэг нь МАН Ерөнхийлөгчийн сонгууль дөхчихөөд аргаа барж байгаа хэрэг юм уу даа?! Оюун-Эрдэнэ чи эрх оронч дүр эсгээд байсан эрх мэдэлд хүрэнгүүтээ үнэн нүүр царайгаа харуулж байх шив. У.Хүрэлсүх, Сү.Батболд нарын утсан хүүхэлдэй байсан юм уу? Цаад Цахиагийн хүүхдээс шүүхэд хэн нөлөөлөв гэдгийг асуу! Цаадах чинь сайн мэдэж байгаа. Тэгээд ч хуулийн байгууллагад хяналт тавьж ажилладаг Прокурор гэж байна. Яагаад өнөөдөр дуучин Ариунаа суулт хийж байна? Хууль хэрэгжүүлдэг Прокурорын газар чинь ажиллахгүй байгаа юм биш үү? Юун тухайн үед гудамжинд алхаж явсан хүнтэй шүүхэд нөлөөлсөн талаар элий балай юм ярьдаг Ерөнхий сайд вэ?! Бурхан гэж байдаг бол Монгол улсад ажил хийх сэтгэлтэй Ерөнхий сайд заяагаач!!! Өмнөөс нь ичиж үхмээр юм! Жалга довны ховоор ажлаа явуулах гэж! Өөр хийх зүйл алга уу, Оюун-Эрдэнэ ээ???!!!
2021-03-09