Орос, Хятадын хамтарсан вакциныг бүртгүүлэх хүсэлт гаргажээ

img

Хятадын CanSinoBiologics болон Оросын Petrovax компанийн хамтран боловсруулсан коронавирусээс сэргийлэх вакцин эмнэлзүйн туршилтын гурав дахь шатаа амжилттай давж байгаа бөгөөд Орост энэ вакциныг бүртгүүлэх өргөдлийг өгсөн гэж БНХАУ-аас Орост суугаа Элчин сайд Жан Ханьхуэй мэдэгджээ. 

 

Элчин сайдын өгүүлснээр  Ad5-nCov хэмээх хамтарсан вакциныг Орост турших үеэр "ихээхэн эерэг үр дүн" гарсан гэнэ. "Бүртгүүлэх өргөдлөө хэдийнэ өгсөн. Оросын зохих байгууллагуудаас вакциныг батлахыг хүлээж байна" хэмээн Жан Ханьхуэй Интерфакс агентлагд мэдээлжээ. 

 

Түүнчлэн Оросын "Спутник V" вакцин үйлдвэрлэгчтэй Хятадын компаниуд хамтран ажиллах тухай асуудлыг хэлэлцэж байгаагийн дээр Хятадын Azifuding бэлдмэлийг бүртгүүлэх өргөдлийг ОХУ-ын Эрүүл мэндийн яам хүлээн авсан гэдгийг онцолсон байна. 

 

Коронавирусийн тахал гарснаас хойш Орос болон Хятад улс халдвараас сэргийлэх, тахлыг хянах, оношлох, эмчлэх, шинжлэх, вакцин болон эм бэлдмэлийг судлах, боловсруулах гэсэн салбаруудад нягт хамтран ажиллаж байгаа бөгөөд одоогийн байдлаар олон арван төсөл дээр хоёр тал хамтарч байгааг Элчин сайд цохон тэмдэглэжээ.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Kkk:
Хоорондоо алалцаад байха₮р ганц гудам бааснаас нь салгаасай
2021-03-10