8110 иргэнийг вакцинжуулаад байна

Өнөөдөр вакцинжуулалтын байнгын 21, түр 14, нийт 35 цэг ажиллаж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл ХӨСҮТ-өөс дахин таван цэг нэмж, нийт 40 цэг ажиллаж байна. Эдгээрт нийт 360 орчим эмч, эмнэлгийн ажилтан ажиллаж, өнөөдөр 13470 иргэнийг вакцинжуулалтад хамруулахаар төлөвлөсөн. Харин 18:00 цагийн байдлаар 8110 иргэн буюу төлөвлөсөн хүнийхээ 60.2 хувийг дархлаажуулаад байна. Тодруулбал,
-
Баянгол дүүрэгт 1691
-
Баянзүрх дүүрэгт 1636
-
Сүхбаатар дүүрэгт 1312
-
Сонгинохайрхан дүүрэг 572
-
Налайх дүүрэг 449
-
Чингэлтэй дүүрэг 360
-
Багануур дүүрэг 243
-
Багахангай дүүрэг 40 иргэнийг тус тус вакцинжуулжээ.
Монгол Улсын хэмжээнд коронавирусийн эсрэг вакцинжуулалт өнгөрсөн хоёрдугаар сарын 23-наас эхэлсэн. Цаашид өдөрт 15-20 мянган хүнийг вакцинд хамруулах бөгөөд долдугаар сар гэхэд нийт хүн амынхаа 60 хувь буюу насанд хүрсэн бүх хүнийг дархлаажуулахаар төлөвлөж буй юм.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
СЭТГЭГДЭЛ БИЧИХ