ВИДЕО: Улаанбаатар хот бүхэлдээ нэг голомт

img

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2021.03.10/ хийлээ.

 

ХӨСҮТ-ийн Халдварт өвчний тандалт судалгааны албаны дарга Ж.Байгалмаа: 

 

-Ойрын өдрүүдэд Улаанбаатарт илрэх халдварын тоо нэмэгдэж, томоохон голомтууд бүртгэгдлээ. Орон нутагт  халдвар шинээр бүртгэгдэж, голомтлон гарч байна. Мөн эмнэлэгт хэвтэж байгаа хүмүүсийн бие хүндэрч, нэн хүнд хүмүүсийн тоо нэмэгдэж, нас баралт бүртгэгдэж байна. Тиймээс гурван зүйлийг онцгой анхааруулж байна. 

 

Нэгдүгээрт, Голомт гэдэг үгэнд хэвлэл мэдээлэл, иргэд анхаарал хандуулахгүй байх хэрэгтэй. Халдварын тархалт бага байх үед голомт гэж ярина. Одоо бол Улаанбаатар хотод халдварын эрсдэлгүй дүүрэг, хороо, байр, гудамж байхгүй. Улаанбаатар хот бүхэлдээ нэг голомт гэж үзэж болно. 

 

Хоёрдугаарт, Халдвар агаар дуслын замаар дамжина. Цаг агаар дулаарч байгаа энэ үед агаар сэлгэлтийг маш сайн хийх хэрэгтэй. 

 

Гуравдугаарт, Хавьтал болсон хүмүүс шинжилгээний хариу гартал ажлын байр, машиндаа өөрийгөө тусгаарлах явдал гарч байна. Ингэж тусгаарлах шаардлагагүй. ХӨСҮТ-ийн очиж шаардлагатай шинжилгээ авч, зөвлөгөө өгөх хүртэл амны хаалтаа давхарлаж зүүгээд, гэртээ өөрийгөө тусгаарлах хэрэгтэй.  

 

М.Насан 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Хот тэр чигтэй голомт гэж хэлээд байхад эрсдэлгүй газар гэж байхгүй гээд байхад сургууль эхлүүлэх тухай яриад байдаг ямар гээч жүжиг вэ
2021-03-10
Иргэн:
УБ т хүн амын тал нь оршин суудаг, дээрээс нь орон нутгаас ирж түр оршин суудаг хүмүүсээ тоолвол 2 сая гараад явчихна, ингээд бодохоор Монгол улс тэр чигтээ цайчихаж бна даа
2021-03-10