ШУУД: Сар бүр 1,000 хүнийг сонгон шалгаруулж, тэтгэлэгтэй сургана

img

 

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна.

 

Сангийн сайд Б.Жавхлан:

 

-Төрийн өмчийн аж ахуй нэгжүүд болон орон нутгийн аж ахуй нэгжүүд нийт 339 компани байдаг. Үүнээс төрийн өмчийн аж ахуйн нэгж нь 107, орон нутгийн өмчит аж ахуй нэгж байгууллагууд 232 байна. Эдгээрт санхүүгийн болон бусад судалгаанд тулгуурлан дөрвөн хэсэгт хувааж бүтцийн өөрчлөлт хийхээр шийдвэрлэсэн.

 

  • Хэвийн буюу цаашид үйл ажиллагааг нь үргэлжлүүлэх боломжтой хэсэг

  • Эрсдэлтэй буюу цаашид нэн яаралтай бүтцийн өөрчлөлт хийх шаардлагатай

  •  Анхаарал татсан хэсэг

  • Асуудалд орсон гэж дөрөв ангиллаа.

 

Цаашид компаниудад гурван чиглэлээр бүтцийн өөрчлөлт хийнэ. Төр 100 хувь эзэмших стратегийн ач холбогдол бүхий төрийн өмчит хуулийн этгээдүүдийг тодорхойлж олон нийтэд ил зарлана. Мөн олон жил үр ашиггүй, алдагдалтай ажиллаж ирсэн, хувийн хэвшлийн компаниуд үүргийг нь гүйцэтгэж болохоор  компаниудыг хуулийн дагуу татан буулгах, нийлүүлж нэгтгэнэ. Хөрөнгийн зах зээлд нээлттэй арилжаалах төрийн өмчит хуулийн этгээдүүд. 

 

Эдийн засгийн үр өгөөжтэй ажилладаг, тодорхой хэмжээний хувь эзэмшлийг биржээр дамжуулж олон нийтийн хяналтад оруулах компанийн зөв засаглал руу шилжүүлэх замаар үйл ажиллагааг нь эдийн засгийн болон нийгмийн үр дүнтэй болгох боломжтой гэсэн компаниудад бүтцийн өөрчлөлт хийнэ. 

 

Мөн “Залуучуудыг хөдөлмөрт бэлтгэх” төслийг баталлаа. Багц сургалт нэг сарын хугацаатай. Сүүлийн гурван сар ажилгүй байгаа ч ажил хийх, амьдралаа өөрчлөх хүсэлтэй, 18-34 насны, эрэгтэй, эмэгтэй 1,000 хүнийг сар бүр сонгон шалгаруулж, тус бүр нэг сая төгрөгийн тэтгэлэгтэй сургах юм.

 

Төслийн талаархи мэдээ, мэдээллийг бүртгэл эхлэхээс 10, түүнээс багагүй хоногийн өмнө нийтэд зарлан мэдээлнэ. Залуучууд тухайн үед нь цахимаар болон өөрсдөө очиж бүртгүүлэх боломжтой. Бүртгэлийг аймаг, дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, хэлтэс хариуцах юм.   

 

Бүртгэх, ярилцлага хийх, сонгон шалгаруулахтай холбоотой удирдамжийг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга батална.  Сонгон шалгаруулалт, цар тахлын шинжилгээ, эрүүл мэндийн бусад үзлэгт тэнцсэн залуусыг нэгдсэн цэгээс багц сургалт хийх байранд хүргэнэ. Орон нутгийн залууст унааны зардал олгохоор төлөвлөжээ.

 

Төсөл нь залууст эрүүл, эртэч, амьдралын идэвхтэй хэв маяг, ажил, мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх хэлбэрээр ажилтай, орлоготой болоход нь дэмжлэг үзүүлэх зорилготой. Энэ хүрээнд өөрийгөө танин мэдэх, зөв дадал хэвшил, харилцаа хандлага, эх оронч үзэл санааг ойлгуулж, бие бялдрын зөв хүмүүжил, гэр бүлийн эерэг харилцаа, соёл төлөвшүүлэхэд чиглэсэн багц сургалт явуулна.

 

Мөн ажил хөдөлмөрт бэлтгэх, ажлын ачаалал зэргийг даван туулах чадавхид сургах, хүн бүрийн онцлогт тохирсон ажил, мэргэжлийн зөвлөгөө өгч, хөдөлмөр эрхлэх хувийн төлөвлөгөө гаргахад нь туслах юм.

 

Энэ жил шаардагдах 11 тэрбум 800 гаруй сая төгрөгийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын батлагдсан төсвийн багцад зохицуулж, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан санхүүжүүлнэ.

 

Төсөлд хамрагдсан залуусыг нэг жилийн хугацаанд тогтвор суурьшилтай ажилтай болгосон ажил олгогч, ажилтанд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс тооцсон нэг жилийн Нийгмийн даатгалын шимтгэл /эрүүл мэндийн даатгалын шимтгэл орохгүй/-тэй тэнцэх нэг удаагийн нөхөн олговор олгохоор төлөвлөлөө. Үүнд шаардагдах хөрөнгийг 2022 оноос эхлэн жил бүрийн улсын төсөвт тусгаж байх юм. 

 

Төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээг гүйцэтгэхээр шалгарсан аж ахуйн нэгж, байгууллагатай гэрээ хийхдээ залуучуудыг ажилтай болгох талаар тусгаж байхыг төсвийн бүх ерөнхийлөн захирагчид даалгалаа.

 

Нийт хүн амын 31, хөдөлмөрийн насны иргэдийн  46 хувийг 15-34 насны  залуус эзэлдэг. Улсын хэмжээнд ажилгүй байгаа 92 мянга гаруй хүний 51 хувь нь буюу 47 орчим мянга нь 18-34 насныхан гэсэн статистик мэдээ гарчээ. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Иргэн:
Мөнгө идэх аргаа сэтгэж байгаам шүү
2021-03-11
иргэн:
Мөнгө идэх аргаа дор нь сэтгэх юмаа
2021-03-11
иргэн:
2 саяас дээш цалинтай бол ажил хийеэ,сургалтны 1 саяыг авахгүй
2021-03-11
иргэн:
Сургалтанд суусан суугаагүй бүгд дипломтой залуусд бэлэн ажлын байр 30 мянга байна цалинг нь голоод хийх залуус байхгүй байхад та нар сургалтанд суулаа гэж 1 сая төгрөг,тэгээд 2 саяас дээш цалинтай ажлын байр яаж бий болгох вэ
2021-03-11
Иргэн:
Мөнгө идэх аргаа сэтгэж байгаам шүү
иргэн:
Мөнгө идэх аргаа дор нь сэтгэх юмаа
иргэн:
2 саяас дээш цалинтай бол ажил хийеэ,сургалтны 1 саяыг авахгүй
Иргэн:
Хөөрөөд галзуурч байгаа биз дээ!
2021-03-10
Ter surgaltand tatwar tulugchdiin munguur daalgaj suusan humuus ni daraa ni todorhoi hugatsaand zaawal ajliin bairand ochij ajil hiih uureg huleeh heregtei shuu tehgui bol ene
2021-03-10
Нэргүй:
Үр дүнд хүрэхээр сайхан ажлын эхлэл байна!? ЗГ ингэж эрч хүчтэй дайчин ажиллавал манай улс хөгжилгүй яахавдээ!? Хүмүүс мэрэгжилтэй ажилтай орлоготой болвол тэрэн шиг сайн хөрөнгө оруулалт гэж үгүйшдээ!?
2021-03-10
Зочин:
Үр дүнд хүрэхээр сайхан ажлын эхлэл байна!? ЗГ ингэж эрч хүчтэй дайчин ажиллавал манай улс хөгжилгүй яахавдээ!? Хүмүүс мэрэгжилтэй ажилтай орлоготой болвол тэрэн шиг сайн хөрөнгө оруулалт гэж үгүйшдээ!?
2021-03-10
Иргэн:
0 минутын өмнө Үр дүнд хүрэхээр сайхан ажлын эхлэл байна!? ЗГ ингэж эрч хүчтэй дайчин ажиллавал манай улс хөгжилгүй яахавдээ!? Хүмүүс мэрэгжилтэй ажилтай орлоготой болвол тэрэн шиг сайн хөрөнгө оруулалт гэж үгүйшдээ!?
2021-03-10