Вакцины эхний тун хийлгэсэн иргэд, бичгээ үзүүлээд орон нутаг руу зорчих боломжгүй
Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2021.03.11/ хийлээ. Хэвлэлийн хуралд ЭМЯ-ны Газрын дарга Л.Энхсайхан, ХӨСҮТ-ийн Дэд захирал Э.Тэмүүлэн нар оролцож, сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
Вакцины эхний тун хийлгэсэн иргэд, орон нутаг руу зорчих боломжтой юу?
ЭМЯ-ны Газрын дарга Л.Энхсайхан:
-Вакцины эхний тун хийлгэсэн ч халдвараас бүрэн хамгаалагдсан гэсэн үг биш. Одоогоор вакцин хийлгэсэн бичгээ үзүүлээд орон нутаг руу зорчино гэж журамлаагүй. Уг журамд өөрчлөлт гарсан тохиолдолд та бүхэнд мэдэгдэнэ. Вакцин хийлгэсний дараа хүний биед дархлааны урвал өрнөж, дархлаа тогтоход тодорхой хугацаа шаардана.
М.Насан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ