ВИДЕО: АН-д хуваагдал, хагарал байхгүй
АН-ын дарга С.Эрдэнэ мэдээлэл хийж байна. АН-ын дотоод сонгуулийн хороо тогтоолоо гаргаж, дунд шатны намуудын дарга нарыг сонгох шийдвэрийг гаргажээ. Аймаг, нийслэлийн намын хорооны даргад нэр дэвшигчдийг зарлалаа. Нийслэлийн АН-ын хорооны даргад Э.Бат-Үүл, Л.Уртнасан нар өрсөлдөхөөр болжээ. АН-ын дарга С.Эрдэнэ:
-Өнөөдөр АН-д хуваагдал, хагарал байхгүй. Хоёр АН гэж байхгүй. УДШ-ийн тогтоол хүчин төгөлдөр байгаа. Улсын бүртгэлийн гэрчилгээн дээр АН-ын бүртгэл хэвээр байгаа. Би Үндсэн дүрмийн хүрээнд хариуцлагаа хүлээж тамгаа шилжүүлсэн. Харамсалтай нь хэсэг бүлэг хүмүүсийн явцуу эрх ашгийн үүднээс будилаан үүссэн. Би дараагийн хүнд АН-ын тамгыг хариуцлагатайгаар хүлээлгэж өгнө гэлээ.
Н.Нягт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ