COVID-19: Вакциныг жил бүр хийлгэх шаардлагатай болно гэж эрдэмтэд таамаглаж байна

Коронавирусийн шинэ штаммууд илэрч байгаатай холбоотойгоор вакциныг тогтмол хийх шаардлагатай болж магадгүй гэж Риверсайд дахь Калфиорнийн их сургуулийн Анагаах ухааны сургуулийн профессор Адам Гозик мэдэгдсэнийг Регнум агентлаг дамжууллаа.
"COVID-19 вирус улирлын томуугийн адилаар хувьсаж, энэ халдвараас сэргийлэх вакциныг жил бүр хийх шаардлагатай болох байх. Эрдэмтэд томуугийн мутацийг урьдаас таамаглаж, вакциныг урьдчилан бэлдэж чаддаг болсон. Таамаглал үнэн бол вакцин үр дүнтэй байдаг. Үгүй бол улирлын томуугийн улирал хүнд болно. Яг л үүнтэй адилхан коронавирусийн халдвар дээр ч жил бүр вакцин хийдэг болох байх" хэмээн профессор тайлбаарлажээ.
Түүний өгүүлснээр, эрдэмтэд коронавирусийн шинэ штаммуудын хөгжлийг урьдчилан таамаглаж, дараа нь вакцинуудыг шинэчлэх шаардлагатай болж болзошгүй гэнэ. Ингэснээр жил бүр урьдчилан сэргийлэх тарилгад хамрагдах шаардлагатай болно гэж эрдэмтэн таамаглажээ.
Өмнөд Африкийн болон Бразилийн штаммууд илүү аюултай, эсрэг биетийг сөрөх чадвартай тул вакцины үр дүнг бууруулж болзошгүй гэж профессор онцолсон байна.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ