АНУ: Өрхийн 90 хувь нь хямралыг давах тэтгэмж авна

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден коронавирусийн цар тахлын нөхцөлд улсынхаа эдийн засгийг тэтгэх 1.9 их наяд ам.долларын шинэ багц арга хэмжээг баталсан талаар Цагаан ордноос мэдээлжээ. Энэхүү хуулийн төслийг төлөөлөгчдийн танхим баталсан байсан юм.
Хуулийн төсөл хүчин төгөлдөр болсноор нийт өрхийн 90 орчим хувьд хүн бүрт 1400 хүртэлх ам.долларын тэтгэмж олгох гэнэ. Ажилгүйдлийн долоо хоног тутмын тэтгэмжийг 300 доллараар нэмсэн бол АНУ-ын иргэд хүүхэд бүрийнхээ тоогоор 3600 хүртэлх долларын татварын хөнгөлөлт эдлэх бол орлого багатай иргэдэд орон сууцны түрээсийн төлбөр төлөхөд нь туслах аж.
Эдийн засгийг тэтгэх багц арга хэмжээнд Байден ийнхүү гарын үсэг зурснаас хойш хэд хоногт багтан америкчуудын банкны данс руу тэтгэмжийн мөнгө орох юм байна.
Өмнө нь АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден энэхүү арга хэмжээг явуулах боломж олгох эдийн засгийг 1.9 их наяд доллараар тэтгэх арга хэмжээний тухай хуулийг баталсан явдалд сенатад талархал илэрхийлж байлаа. Коронавирусийн цар тахал хагас сая гаруй Америк хүний амийг авч одон, 400 мянга гаруй бизнес хаагдснаар олон сая иргэн ажилгүй болсныг Жо Байден онцолж байв.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ