ШУУД: Долоон эмнэлэгт хугацаатай албан шаардлага хүргүүллээ

img

 

Худалдаа үйлчилгээний газруудын халдвар хамгааллын дэглэмийн мөрдөлтөд хийсэн хяналт шалгалтын талаар мэдээлэл хийж байна. 

 

НМХГ-ын Эрүүл мэнд, боловсрол соёлын хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш: 

 

-Мэргэжлийн хяналтын байгууллагаас хяналт шалгалтыг байнга зохион байгуулж байгаа. Тухайлбал, тусгаарлан ажиглах байрны эрүүл ахуйн нөхцөл, халдвар хамгааллын дэглэм, батлагдсан тохиолдлын голомтын эцсийн халдваргүйжүүлэлтэд хяналт шалгалт хийж байна. Эрх бүхий байгууллагуудаас гаргасан коронавирус халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээнд гаргаж буй тогтоол шийдвэрийн хэрэгжилтэд хяналт шалгалт хийж байгаа.

 

Мөн вакцин хилээр нэвтрүүлэх ажил болон вакцинжуулалтад гурван үе шаттай хяналт тавьж байна. Тухайлбал,

 

  • Нийслэлийн есөн дүүргийн эрүүл мэндийн байгууллагын дархлаажуулах цэгүүдийн бэлэн байдалд хяналт шалгалт хийж, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах арга хэмжээ авч бэлэн байдлыг хангасан. 

  • Коронавирусийн эсрэг вакциныг улсын хилээр нэвтрүүлэх, хадгалах, түгээлтийн байдалд хяналт шалгалт хийсэн.

  

Мөн дархлаажуулалтын байнгын болон түр цэгүүдийн үйл ажиллагаа, явцын байдалд 2021 оны 2 дугаар сарын 23-наас хяналт шалгалт хийж байна. Нийт давхардсан тоогоор 183 цэгт хяналт хийж 304 зөрчил дутагдлыг илрүүлсэн. Үүнээс 43,8 хувийг нь газар дээр нь арилгуулсан. Зөрчил дутагдалтай байсан долоон эмнэлэгт хугацаатай  албан шаардлага хүргүүлж, зөрчил дутагдлыг арилгуулах арга хэмжээ авч ажиллаж байгаа. 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Вакцин хийж байгаа эмнэлгүүдийн байрны зай талбай нь жижиг, гадаа очерлуулсан, ийм талбайд яаж олон хүнийг авч барах вэ. Энэ том том спорт заал, театруудаа ашигаач ээ. МАН гэж хоосон сүржигнэхээс цаашгүй галзуу галзуу Шар хадны Хурцын тасагт хэвтэхээр агуу ихийн дэмийрэлтэй солиотой шаарнууд худлаа тархи угаалт, Ерөнхийлөгчийн сонгуулиа угтсан заваан ПИАР улс төрөө хийх гээд эрүүл мэндийн салбарыг тамлаж байна. Та нар өөрсдөө яваад үз. Ажиллахгүй олон сургуулиудын спорт заал, кино театруудыг яагаад ашиглаж болдоггүй юм бэ. 700 сая долларын тусламж авлаа л гэнэ, баахан гуйлгын хэдэн вакциныг шахаастай. Хүний эрхийг зөрчсөн, хэрвээ вакцин хийлгээд хүн нас барах, тахир дутуу болбол хэн хариуцлагыг нь хүлээх юм бэ, ямар даатгал үйлчлэх вэ, энэ бүхнийг тодорхойлоогүй. Ингэж удаан хүлээж уурлаж бухимдсан хүмүүс вакцин хийлгэхэд ямар байх вэ гэж Засгийн газар, Ерөнхий сайдаас асуумаар байна. Та Нийслэлд Дүүргийн эмнэлгүүдийг бүтэн жил тамалж дуусч байна шүү....
2021-03-12
Зочин:
МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТ ГЭЖ ХУДЛАА СҮРЖИГНЭСЭН БАС НЭГ ШҮДГҮЙ АРСЛАН. ТА НАР ЗҮГЭЭР АЖЛАА ХИЙЖ БАЙГАА ХҮМҮҮСТ ТОМОРЧ ЧАДАХААС ИЙМ МУУ БАЙЛГААД БАЙГАА ТОГТОЛЦООГ НЬ САЙЖРУУЛАХАД НЬ НӨЛӨӨЛЖ ОГТ ЧАДАХГҮЙ. ТЭР ЗАСГИЙН ГАЗАР, ЯАМДАД НЬ ӨГЧ АРГА ХЭМЖЭЭ АВААЧ... ТЭРНЭЭС ФРОНТ ДЭЭР АЖИЛЛАЖ БАЙГАА ХҮМҮҮС ЦАЛИНГААС ӨӨР ОРЛОГОГҮЙ, ДАРГА НАР НЬ ӨГСӨН ТӨСВИЙН ХҮРЭЭНД Л АЖИЛЛАДАГ, НИЙТ ТӨСВИЙНХӨӨ 80%-ИЙГ ЦАЛИНД ӨГЧИХӨӨД ҮЛДСЭНЭЭР НЬ ЯАЖ ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ЯВУУЛАХ ВЭ, ТЭГЭЭД ТЭР ОЛОН ШААРДЛАГУУДЫГ ЧИНЬ АНХ БАРИЛГУУД НЬ БАРИГДАХАД НЬ ШАЛГААД ТОГТООЖ ЗӨВШӨӨРӨЛ ӨГЧ БАЙСАН ЮМ УУ.... ЯМАР Ч ҮР ДҮНГҮЙ ХИЙ ХООСОН СҮРЖИГНЭСЭН, ДАЙНЫ ХАЖУУГААР ДАЖИН ГЭГЧИЙН БАС НЭГ ШОУЧИД... ӨӨРСДӨӨ ИРЭЭД БАС ХҮН ДАРАМТАЛНА, ӨӨРСДИЙНХӨӨ ТАНИЛ ТАЛ МЭДДЭГ ХҮМҮҮСТЭЭ ВАКЦИН ХИЙЛГҮҮЛНЭ. ТЭГЧИХЭЭД ТОРГОНО, ХОРИНО, ТАСЛАНА, ШИЙТГЭНЭ Ч ГЭХ ШИГ. ЭНЭ НЭГ ААШТАЙ ЭРДЭНЭЧУЛУУН ГЭЖ ХООСОН ТОЛГОЙТОЙ АВГАЙ ТОЛГОЙЛСОН БИШ БАС НЭГ ХУДЛАА ХИЙ САГСАЛЗСАН ГАЛЗУУ СОЛИОТОЙ ШААРНУУД
2021-03-12