ШУУД: 103 хүнээс коронавирус илэрлээ

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2021.03.12/ хийлээ.
ХӨСҮТ-ийн Халдварт өвчний тандалт судалгааны албаны дарга Ж.Байгалмаа:
-ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, НЭМҮТ, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн лаборатори, нийслэлийн Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн салбар лабораторид нийт 19341 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс 103 хүний шинжилгээнд коронавирус илэрлээ. Ингэснээр манай улсын нийт батлагдсан тохиолдол 3664 боллоо. Тодруулбал, шинэ тохиолдлуудын нэг зөөвөрлөгдсөн, 102 тохиолдол нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн. Үүнээс, 92 тохиолдол нь ойрын хавьтал бол 11 тохиолдлын халдварын эх уурхайг тогтоохоор ажиллаж байгаа. Хавьтлын эх уурхайг тогтоохоор ажиллаж буй хүмүүсийн оршин суугаа байршлыг танилцуулбал,
-
Баянзүрх дүүргийн 6,14,25,26 дугаар хороо
-
Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо
-
Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо
-
Сүхбаатар дүүргийн 1,10,15 дугаар хороонд тус тус байна.
Сүүлийн 24 цагийн хугацаанд хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо2907 боллоо. Өнөөдрийн байдлаар 740 хүн эмчилгээнд байгаа. Биеийн байдлыг үнэлбэл, 692 хүн хөнгөн, хүндэвтэр 41, хүнд 5, маш хүнд 2 хүн байгаа.
М.Насан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ