"АстраЗенека" вакцин цусны бүлэгнэл үүсгэсэн эсэхийг тогтооно

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2021.03.12/ хийлээ. Хэвлэлийн хуралд ХӨСҮТ-ийн Халдварт өвчний тандалт судалгааны албаны дарга Ж.Байгалмаа, Эрүүл мэндийн яамны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр нарын албаны хүмүүс оролцож, сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
"АстраЗенека" вакцин хийлгэсэн хүн цус бүлэгнэсэн тохиолдлоор нас барсан гэх мэдээлэл хэвлэл мэдээллээр гарч байна. Энэ асуудалд манай улс ямар арга хэмжээ авах вэ?
Эрүүл мэндийн яамны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр:
-Одоогоор Европын найман улс уг вакциныг тарихаа түр хойшлуулсан. Учир нь цусны бөөгнөрөл вакцинтай холбоотой эсэхийг тогтоохоор ажиллаж байгаа. Мөн ДЭМБ-аас асуудлыг шалгахаар ажиллаж эхэлсэн гэх мэдээлэл байна. Манай албаны хүмүүс энэ асуултад хариулах бэлтгэл хангаж байна. Удахгүй мэдээлэл өгнө.
Г.Мичид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ