Б.Пүрэвдорж: Төсвийн тодотголыг яаралтай хийх шаардлагатай

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж мэдээлэл хийлээ. Тэрбээр:
-Цар тахалтай холбоотой эдийн засгийн хүндрэл бүх хүний хамтын асуудал. 10 их наядын цогц хөтөлбөр зөв зүйтэй юм. Монголбанкнаас хэрэгжүүлэх репо хөтөлбөрийг нэг их наяд төгрөгөөр нэмэгдүүлснийг дэмжиж байна. Ипотекийн зээлийг хэрэгжүүлэхийг Монголбанкинд заасан байгаа. Энэ бол төсөвтэй холбоотой зээл. Энэ хөтөлбөрийг Монголбанк хэрэгжүүлж болохгүй. Хөдөө аж ахуйн дэмжих, малчдын орлогыг нэмэгдүүлэх хөтөлбөрийг дэмжиж байна. Гэхдээ үүнийг суманд хэрэгжүүлэх хэрэгтэй. 10 их наядын хөтөлбөрт төсвийн шинж чанартай учир төсөвт тусгагдах ёстой. Төвийн тодотголыг яаралтай оруулж ирж батлах шаардлагатай байна гэлээ.
Н.Нягт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ