ВИДЕО: Ломбард эрхлэгчид Ерөнхий сайдад шаардлага хүргүүллээ

Коронавирусийн түр хуулийн нөлөө ломбардын эрх ашгийг хохироож байгаа тухай Барьцаалан зээлдүүлэх бизнес эрхлэгчдийн эвсэл холбооноос мэдээлэл хийлээ.
-Барьцаалан зээлдүүлэх бизнес эрхэлдэг 1000 гаруй аж ахуй нэгжийг нэгтгэдэг төрийн бус байгууллага. Коронавирус цар тахлаас урьдчилан сэргийлэх, нөлөөллийг бууруулах түр хуулиар ломбардын хүүг нь 3 хувь болгож бууруулсан. Ломбард гэдэг нь санхүүгийн зах зээлд үйл ажиллагаа явуулж байгаа бичил бизнес эрхлэгчид. Ломбардаар үйлчлүүлдэг иргэд дунджаар 80 мянган төгрөгийн зээл авдаг. Ломбардаар үйлчлүүлж байгаа иргэдийн зорилго, шаардлага нь хүүхдэдээ эм тариа авах, банкны хүүгээ төлөхөөр авдаг.
Ломбард буюу барьцаалан зээлдүүлэх бизнес эрхлэгчдийн зүгээс ШӨХТГ, Засгийн газар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд шаардах бичиг хүргүүлсэн гэлээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ