Итали Улаан өндөгний баяраар хатуу хөл хорио тавина

img

Италид ирэх сарын 3-5-ны өдрүүдэд тохиох Улаан өндөгний баярын өдрүүдээр үндэстний хэмжээний хөл хорио нэвтрүүлэх шийдвэрийг тус улсын сайд нарын зөвлөл гаргажээ.

 

Ингэснээр гурван өдрийн туршид Италийн бүхий л нутаг дэвсгэрт улаан бүсийн дүрэмд заасан хязгаарлалтууд үйлчлэх аж. Өөрөөр хэлбэл онц шаардлагагүй бол зорчихыг бүрэн хориглоно гэсэн үг юм.

 

Италид коронавирусийн тархалтыг тогтоон барих үүднээс хязгаарлалтын арга хэмжээнүүд одоо ч хэрэгжиж байгаа бөгөөд тухайлбал 22.00-05.00 цагийн хооронд хөл хорих цаг тогтоосон бол хүмүүс олноор бөөгнөрөхийг хориглож, амны хаалт зүүх болон хүн хоорондын зай барих журам үйлчилж байгаа юм.

 

Энэ улсад цар тахал эхэлснээс хойш халдварын нийт тохиолдол 3.15 саяд хүрсэн бөгөөд энэ нь нийт хүн амын 5 хувийг эзлэж байгаа аж. Халдвар авсан нийт тохиолдлын 2.55 сая нь эдгэрч 101 мянган хүн нас баржээ.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Фитнэс
2021-03-15