Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 168 иргэн ирлээ

Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өчигдөр /2021.03.12/ “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд 19:00 цагт газардав.
Тус онгоцоор 168 иргэн эх орондоо ирлээ. Тодруулбал, бусад хүндэтгэн үзэх шалтгаантай 112, бага насны хүүхэдтэй гэр бүл 34, эрүүл мэндийн шалтгаантай 11, өндөр настан 5, жирэмсэн 4 иргэн байна.
Иргэдийг Тайж, Мөнххустай, Мичид-2, Корпорейт зочид буудалд тусгаарлажээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ