УОК: Даваа гарагаас тодорхой хүрээнд хязгаарлалтын дэглэм тогтооно

Улсын Онцгой комиссын наймдугаар хуралдаан өнөөдөр /2021.03.13/ боллоо. Хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа.
Шадар сайд С.Амарсайхан "Нийслэлийн хэмжээнд ирэх даваа гараг буюу энэ сарын 15-наас эхлэн 14 хоногийн хугацаанд улбар шар түвшинд шилжиж ажиллана. Энэ хугацаанд эрсдэлийг бууруулж чадвал буцаад шар түвшинд шилжих юм" гэв.
Тодруулбал даваа гарагаас эхлэн караоке, цэнгээний газрын, соёл урлагын арга хэмжээ, алжаал тайлах төвийн үйл ажиллагааг хязгаарлаж байгаа аж. Мөн цахим тоглоомын газар, хүүхдийн тоглоомын төв, диско баар, өргөтгөсөн болон үзэсгэлэн худалдаа, аялал зугаалга/гэр бүлээс бусад/ уралдаан, тэмцээн зохион байгуулахыг хориглоно.
Харин:
Үзвэр үйлчилгээ /нийт суудлын тоо 30 хувиас ихгүй байх/
Чийрэгжүүлэх бялдаржуулах төв /нийт хүчин чадлын 30 хувиас ихгүй байх/
Саун бассейн /нийт хүчин чадлын 30 хувиас ихгүй байх/ ажиллах зохицуулалттай.
Ногоон түвшин /Сүүлийн 28 хоногт шинээр халдвар бүртгэгдээгүй. Төрийн байгууллага, иргэн, хуулийн этгээдийн үйл ажиллагааг хязгаарлахгүй, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх арга хэмжээ хэрэгжүүлнэ/
Шар түвшин /зөөвөрлөгдсөн, алаг цоог тархалттай. Сүүлийн14 хоногт бүртгэгдсэн болон зөөвөрлөгдсөн тохиолдол нь цаг хугацаа, байршил, тархвар судлалын хувьд хоорондоо холбоогүй байх. Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт бүрэн эсвэл хэсэгчилсэн байдлаар шилжүүлж, төрийн байгууллага, иргэн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд тодорхой хүрээнд хорио цээр, хязгаарлалтын дэглэм тогтооно/
Улбар шар түвшин /Халдвар голомтот тархалттай. Сүүлийн 14 хоногт бүртгэгдсэн тохиолдол болон голомт нь цаг хугацаа, байршил, тархвар судлалын хувьд хоорондоо холбоотой, тодорхой хүн амын хүрээнд хязгаарлагдсан. Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт бүрэн эсвэл хэсэгчилсэн байдлаар шилжүүлж, төрийн байгууллага, иргэн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд тодорхой хүрээнд хорио цээр, хязгаарлалтын дэглэм тогтооно/
Улаан түвшин /Халдвар хүн амын дунд өргөн тархалттай. Сүүлийн 14 хоногт бүртгэгдсэн тохиолдол нийт хүн амын дунд тархсан.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ