Шатаж байсан автобусыг бүрэн унтраалаа

img

Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо Мөнгөн завьяагийн автобусны буудал дээр автобус шатаж байна гэсэн дуудлага 19:25 цагт НОБГ-т ирсэн.

 

Дуудлагын дагуу Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн ээлжийн бүрэлдэхүүн Тэнүүн-Огоо ХХК-ийн Шар хад- Хороолол чиглэлийн автобус шатаж байсныг шуурхай ажиллаж, бүрэн унтраалаа.

 

Гал түймрийн улмаас бэртсэн, түлэгдсэн хүн байхгүй байна гэж Нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Тэнүүн огоогийн автобус дандаа л пакталж байх юмаа
2021-03-13