Ахмад настнуудыг маргаашаас вакцинжуулна

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2021.03.14/ хийлээ.
Эрүүл мэндийн яамны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр:
-Гуравдугаар сарын 15-наас эрсдэлтэй буюу насны бүлгээр нь ангилж вакцинжуулна. Тодруулбал, ахмад настнуудыг вакцинжуулах ажил төлөвлөгөөний дагуу маргаашаас эхэлнэ. Бусад салбарын ажилчдыг мөн вакцинжуулж байна. Тавдугаар сарын 01 гэхэд Улаанбаатар хотын 1 сая хүнийхээ эхний тунг хийнэ гэсэн зорилт тавьж ажиллаж байгаа.
М.Насан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ