Сэрэмжлүүлэг: Өнөө шөнө хүчтэй цасан болон шороон шуурга шуурна

img

 

Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээллээр 14-15-нд шилжих шөнө Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Өмнөговь, Дорноговь, Дундговь аймгийн нутгаар салхины хурд 18-20 м/с, зарим үед 24 м/с хүртэл ширүүсч, хүчтэй цасан болон шороон шуурга шуурна.

 

Иймд

-Цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах, 

 

-Тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчих,

 

 -Иргэд, малчид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ