Хонконгт коронавирусээс сэргийлэх вакцин тариулсны дараа хоёр хүн нас барсан талаар хотын Эрүүл мэндийн газраас мэдээлжээ. Нас барсан хоёр хүн хоёулаа архаг хууч өвчинтэй байсан гэдгийг онцолсон байна.
Тодруулбал, Каритас эмнэлэгт эмчлүүлж байсан 80 настай эр вакцин тариулсны дараа ходоодны ишеми өвчний улмаас нас барсан бол өөр нэг 67 настай иргэн мөн л эмнэлэгт нас баржээ. Түүнчлэн 63 настай нэг өвчтөн коронавирусийн вакцин тариулсны дараах гаж нөлөө хүндэрсэн байж болзошгүй гэсэн шалтгаанаар эмнэлэгт хүргэгджээ.
Энд дуулгахад, Хонконгт вакцинжуулалтын хөтөлбөр хоёрдугаар сарын 26-ны өдөр албан ёсоор эхэлсэн юм. Гуравдугаар сарын 13-ны өдрийн байдлаар энэ хотод 177 мянган хүн вакцинд хамрагдсанаас 149 мянга нь Хятадын Синовак вакцин, 27800 нь Пфайзер-Бионтеч компанийн боловсруулсан Комирнэти вакцин тариулжээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |