СТАТИСТИК: Нийгмийн халамж хүртэгчид 2 сая 139 мянга болов

Үндэсний статистикийн хорооноос 2021 оны хоёрдугаар сарын нийгэм эдийн засгийн статистик үзүүлэлтүүдийг танилцууллаа.
Энэ оны эхний хоёр сарын байдлаар нийгмийн халамжийн үйлчилгээнд хамрагдагчид 2 сая 139 851 болжээ. Үүний 55.8 хувь нь хүүхдийн мөнгөн тэтгэмж, эх олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцгийн тэтгэмж 8.8 хувь, эхийн алдар одонгийн мөнгөн урамшуулал 10.6 хувь, тэтгэвэр тэтгэмж, үйлчилгээ 16.5 хувь, бусад 8.3 хувьтай байна.
Улсын хэмжээнд бүртгэлтэй ажилгүй иргэдийн 52.4 хувийг 15-34 насны залуучууд эзэлж байна. Ажил хайж буй иргэдийн хувийг харвал ажлаас халагдсан, чөлөөлөгдсөн шалтгаан ихэнх хувийг эзэлжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ