Шинжилгээний хариугаа авалгүй хотоос гарсан иргэнээс вирус илэрчээ

img

 

Өчигдөр буюу 2021 оны 03 сарын 14-ний Ням гаригийн өглөө Улаанбаатар хотоос Хайрхан сум хооронд хувийн автомашинтай зорчих хөдөлгөөн хийсэн гурван иргэний нэг нь PCR шинжилгээний хариугаа хүлээлгүй гарч, улмаар замд нь шинжилгээний хариу ЭЕРЭГ гарчээ. Хайрхан сумын Онцгой комисс шуурхай ажиллаж, батлагдсан тохиолдлыг суманд нэвтрүүлэлгүй, халдвар хамгааллын дэглэм баримтлан буцаах үйл ажиллагааг зохион байгууллаа.

 

Одоогийн байдлаар батлагдсан тохиолдлын дуудлагад шуурхай хариу арга хэмжээний мэргэжлийн баг ажиллаж, өвчтөнг хүргэх ажиллагааны баг өглөө 07 цагт Хайрханаас Улаанбаатар руу хөдөллөө. Мөн ЗӨСТ-ийн Эцсийн халдваргүйтгэлийн баг, ЭМГ-ын ахлах тархвар судлаач Хайрхан суманд ажиллаж байна.

 

Эх сурвалж: Архангай аймгийн Засаг даргын Тамгын газар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Эерэг хариу гарсан хүний шинжилгээний хариуг өгөхгүй 3-4 хоног болгож байгаа тохиолдлууд зөндөө байна. Эерэг гарсан бол юунд нь хэлэхгүй удаагаад байгааг үнэндээ ойлгохгүй байна. Ийм байдлаас болж иргэд тоохгүй ийш тийш яваад байна.
2021-03-15
иргэн:
Гэрээс гаралгүй 13 сар болж байна залхаж байна шүү
2021-03-15
иргэн:
Ийм лалруудын шийтгэлийг хатуу өглөдөө алсанч яадгийн
2021-03-15
иргэн:
Гэрээс гаралгүй 13 сар болж байна залхаж байна шүү