БНХАУ: Шороон шуурганы улмаас 400 нислэг цуцлагджээ

img

Гуравдугаар сарын 15-ны даваа гарагт Бээжингийн Шоуду болон Дасин нисэх буудлууд шороон шуурганы улмаас 428 нислэг цуцалсан талаар Жэнминь жибао мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, агаар дахь жижиг хатуу хэсгүүдийн бөөгнөрөл зөвшөөрөгдсөн дээд хэмжээнээс 160 дахин ихэссэн байна. Улмаар үзэгдэх орчин хязгаарлагдаж, зам дээр ихээр түгжрэл үүсчээ. 

 

Хятадад цаг агаарын аюулын шар түвшинг зарлаж, гадаа талбайд зохиогдох олон нийтийн арга хэмжээнүүдийг цуцлан, хотын оршин суугчдыг онц шаардлагагүй бол гэрээсээ гарахгүй байхыг зөвлөсөн байна. Хятадын цаг уурчдын мэдээлснээр, гуравдугаар сарын 16-ны өглөө л нөхцөл байдал сайжрах төлөвтэй аж.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ