COVID-19-ийн улмаас Нью-Йорк хотод 2 дайнд үрэгдсэн хүмүүсээс ч олон хүн амиа алджээ

img

 

АНУ-ын Нью-Йорк хотод Дэлхийн хоёрдугаар дайн, Вьетнамын дайн, Сэнди хар салхи болон 2001 оны есдүгээр сарын 11-ний өдөр амиа алдсан нийт хүмүүсээс ч олон хүн коронавирусийн улмаас амиа алдсан талаар хотын захирагч Билл де Блазио мэдэгджээ.

 

Түүний өгүүлснээр, коронавирус айл бүрт хохирол учруулсан бөгөөд Нью-Йорк хотноо өвчний улмаас таалал төгссөн анхны тохиолдол бүртгэгдсэнээс хойш нэг жил өнгөрсөн байна. Энэ хот цар тахлын улмаас асар их хүнээ алдсан тул коронавирусийн хохирогчдын дурсгалд зориулсан арга хэмжээг зохион байгуулжээ.

 

2020 оны хавар тохиосон коронавирусийн тахлын эхний давалгааны үед Нью-Йорк хот халдварын голомт байсан юм. Энэ үеэр хоногт 700 гаруй хүн амиа алдаж байсан бол өдөрт л 3000 гаруй хүн эмнэлэгт хүргэгдэж байжээ. 

 

Өдгөө нөхцөл байдал бага зэрэг сайжирсан ч зургадугаар сар хүртэл амны хаалт зүүх ёстойг Нью-Йоркийн захирагч сануулаад, амны хаалт давхарлаж зүүх, сард нэг удаа коронавирусийн шинжилгээ өгөхийг уриалсан байна. 

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ